Ионсей их сургуультай хамтран ажиллах талаар ярилцав
УИХ-ын даргын Ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа өнөөдөр Ионсей их сургуулийн Эрүүл мэндийн төвийн захирал Шин Ки Ан, Ионсей Найрамдал эмнэлгийн ерөнхий захирал Паул Чой нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул байлцав. УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Улаанбаатар хот дахь Ионсей найрамдал эмнэлэг болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр дэвшүүлсэн саналын талаар харилцан ярилцсан аж. Энэ талаар уулзалтын үеэр ярилцсан байна.
a
Ионсей их сургуулийн эрүүл мэндийн төвийн захирал Шин Ки Ан УИХ-ын даргын тавьсан саналын дагуу Солонгос улсын эрүүл мэндийн салбарын стандартыг Монголын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын бааз болж эмч нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, цаашид оюутнуудыг сургах, дадлагажуулах, оношлогоо, эмчилгээнд суурилсан судалгааг хамтарч хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
a
УИХ-ын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа Ионсей их сургуулийн эрүүл мэндийн төвийн захирал Шин Ки Ан-д талархал илэрхийлээд энэ асуудлаар УИХ-ын дарга Нийслэлийн удирдлагуудтай уулзаж тодорхой чиглэл өгсөн хэмээн мэдэгдлээ. Мөн тэрээр хэрхэн хамтарч ажиллах талаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдах зөвлөлийн даргын хувьд саналаа хэлж, хамтын ажиллагааны талаар холбогдох материалыг бүрдүүлж хотын даргад хүргүүлсэн гэдгээ илэрхийлсэн байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ