Улаанбаатарт 18 хэм дулаан

img

Баруун болон говийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна6

dsf

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дулаарч 17-19 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ