Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

“Чингис” зочид буудалд

09.00 цагт 21 аймаг, сум, дүүрэг, хороодын хөрөнгө оруулалт хариуцсан 150 гаруй ажилтан цуглаж, Монгол Улсын төсвийн болоод гадаад зээл тусламжийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, зорилтыг хэлэлцэх гэж байна. Энэ үеэр мөн хөрөнгө оруулалтын бүх төрлийн мэдээллийг нээлттэй хүлээн авах боломжтой мэдээллийн санг танилцуулах болно.

5

Цэнгэг ус, байгалийн нөөцийн газарт

09.00-14.00 цагт “Монголчуудын байгаль хамгаалах өв соёл, уламжлал ба орчин үе” Эрдэм шинжилгээний бага хурал болно.

5

НҮБ-ын байранд 6-р давхрын хурлын танхимд

09.00-13.00 цагт Маргааш 6-р сарын 5-нд Дэлхийн байгаль орчны өдрийн хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, НҮБ-ын ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах UN REDD+ хөтөлбөрөөс хамтран зохион байгуулж буй Монгол орны үндэсний төлөвлөгөөг хэлэлцүүлж баталгаажуулах семинар болно.

5

Ус дулаан дамжуулах төвийн байранд   

09:00 цагт Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Барилгын хөгжлийн төвтэй хамтран ОСНААУГазрын харъяа орон нутгийн өмчийн үйлдвэрийн газруудад барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг хийнэ.

6

“Blue sky”-н Болор танхимд

09:00 цагт "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013”-г Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангийн хамтарсан санхүүжилттэйгээр анх удаа 2013-2014 онд амжилттай зохион байгуулж, үр дүнгээ танилцуулна.

6

Хан-Уул дүүргийн Спортын ордонд    

10.00 цагт Суугаа гар бөмбөгийн тэмцээн болно. Тэмцээнд 16 хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох бөгөөд мөн Монголд суугаа Америк улсын элчин сайд оролцоно.

5

КУДС-ийн Оюутан театрт

11:00 цагт Нобелийн утга зохиолын шагналт Орос Зөвлөлтийн зохиолч Михайл Александрович Шолоховын Дэлхийн сонгодог сор бүтээлийн нэг "Дөлгөөн дон роман"-ны киноны судалгаа сэдвээр Оросын шинжлэх ухаан мэдээллийн төвийн орлогч дарга кино судлаач Игорь Николаевич Моиеесив уулзалт ярилцлагыг зохион байгуулж байна.

6

Төрийн ордны Г танхимд

14.00 цагт Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн нэрийн жагсаалт батлах тухай хуулийн хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ажлын хэсгийнхэн болон бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцоно.

5

Чингисийн талбайд 

12.00-14.30 цагт “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор Их, дээд сургууль, МСҮТ, Коллежийн оюутан сурагчдын дунд зохиогдох “Flash mob” бүжгийн тэмцээнтэй.

6

Занабазарын музейд

16.00 цагт “Биологийн олон янз байдал Мongolica-2013”гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

6

Тэнгис кино театрын бага танхимд

18.00 цагт Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болох дэд бүтцийн төслүүдийн зэрлэг амьтдын нүүдэл, амьдрах орчин дахь нөлөөлөл, түүний шийдлийн талаар бүтээсэн “Гарц” баримтат киноны нээлт болно.

5

MN мэдээллийн төвд

11.00 цагт УИХ-ын 30 дугаар тогтоол барилгын салбарыг уналтад оруулж байгаа талаар Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв, төрийн бус байгууллагууд хамтарч мэдээлэл хийнэ.

11.30 цагт Зайсанд байрлах Чингис хааны хөрөг зургийг хамгаалахаар ард иргэд нэгдэж хэвлэлийн хурал зарлалаа. Энд нэгдсэн зарим иргэнийг хууль бусаар байцаан шалгаж хэрэг үүсгэн прокурорт шилжүүлсэн аж.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ