Оюутолгойгоос халагдсан ажилчдын талаар мэдээлэл өгнө
Өнгөрсөн сарын сүүлээр Оюутолгой компани дотоод хэмнэлт хийх нэрээр ажилчдаа халж, 300 орчим хүнд мэдэгдэл хүргүүлсэн. Тэгвэл халагдах мэдэгдэл аваад байгаа ажилчид үйлдвэрчний эвлэлийн байгууллагад хандаад байгаа аж. Тэдний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр 10.00 цагт МҮЭХ-ны байранд болно. Энэ үеэр Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдээлэл өгөх юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ