Кастро гомдол гаргажээ
Куба улсын төрийн эрхийг 47 жил барьсан экс Ерөнхийлөгч Фидель Кастро гомдол гаргасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өдгөө 87 настай удирдагч Кубад болж байгаа үйл явдлын талаарх мэдээллийг цаг тутам мэдээлэхгүй байгаа гэв. Тэрбээр өчигдөр гомдлоо Коммунист намын өдөр тутмын “Granma” сонинд нийтлүүлж, энэ сарын 15-ны өдөр гэхэд гомдлыг нь авч хэлэлцэж, хариу өгөхийг хүссэн байна.
5
Экс удирдагч өнгөрсөн долоо хоногийн эхээр Кубын “Marina” гэх эмнэлэгт хэвтсэн юм. Кастрогийн хоёр дахь эхнэр Дел Валлегийн хэлснээр “Удирдагчийн зүрх тун муу байгаа. Тиймээс эмнэлэгт хэвтсэн” гэжээ. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес өнгөрсөн амралтын өдөр “AFP” агентлагт “Фидель Кастро эргэн тойрондоо юу болж байгааг ухаарч чадахгүй болсон. Харах, сонсох, ярих чадвар нь өдрөөс өдөрт муудаж байгаа” хэмээжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ