Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газрыг чөлөөллөө

img

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/316, 2013 оны А/160, 2013 оны А/1130 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх  дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар болсон. Уг цогцолборын барилгын трасст  иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар болон газар дээр  байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор олгож чөлөөлөх шаардлагатай байгаа тул нийслэлийн Засаг дарга “Нөхөх олговор олгох тухай” А/462 дугаар захирамж гаргалаа.

: Захирамжаар тус газарт байгаа 5 иргэний үл хөдлөх хөрөнгө болон эзэмшлийн газрыг үнэлж, нөхөн олговорт нийт  455 520 227 төгрөгийг олгохоор боллоо. Нийслэлийн Засаг дарга нөхөн олговрын хөрөнгийг нийслэлийн газар чөлөөлөх 2014 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа. Харин иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

у

Жич: Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын байршилд өртсөн иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын төсвийг хүснэгтээр танилцуулъя.

ц

д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр /Регистрийн дугаар/ Хаяг, хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Цогцолборын  трасст орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн хэлбэр Нийт /төг
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэм жээ /м2/ Үнэ /төг рөг/
0 1 2 3 4 5 6 7 9
1 Шагдар Цогзолмаа /ЧВ68080107/ БЗД, 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгий,          36-624А 3 746 860 700 30 800 000 Өмчилсөн 34 546 860
2 Шагдар Оюунтунгалаг /ЧВ70022801/ БЗД, 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгий, 36-625 17 106 421 2 845 346 700 30 800 000 Өмчилсөн 50 751 767
3 Гэрэлдорж Сугар /СЮ46011815/ БЗД, 22 дугаар  хороо Баруун Алтан-Өлгий, 36-627 121 850 582 2 792 779 700 30 800 000 Өмчилсөн 155 443 361
4 Пялзад Сэндмаа /ХН63042304/ БЗД, 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгий, 36-624Б 115 726 413 3 359 096 700 30 800 000 Өмчилсөн 149 885 509
5 Бүдрагчаа Чулуунцэцэг /НЭ74120663/ БЗД, 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгий, 36-628 30 867 814 3 224 916 700 30 800 000 Өмчилсөн 64 892 730
НИЙТ-5 285 551 230 15 968 997 3500 154 000 000

СЭТГЭГДЭЛ БИЧИХ