Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдах хуваарьтай байсан ч гишүүдийн ирц хүрээгүй шалтгаанаар хойшилсон. Тиймээс өнөөдөр хуралдахаар болжээ. Тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дунд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудал олны анхаарлыг татаж буй.
а
Түүнийг салбараа удирдах чадваргүйгээс ажлаа хийж чадахгүй эдийн засгийн байдлыг хүндрүүлсэн хэмээн УИХ дахь МАН-ын бүлгээс огцруулах санал гаргаж, УИХ-ын даргад тогтоолын төслийг өргөн бариад байгаа. Тогтоолын төслийг өргөн барьснаас хойш долоо хоногт дотор уг асуудлыг харьяалагдах байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх учиртай. Харин өнөөдөр хуулийн хугацаа дуусгавар болж буй. Тиймээс байнгын хороо хуралдаж, Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой. Байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, асуудлыг шийдвэрлэх юм.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ