Обама Петр Порошенкотой уулзав

img

Польшийн нийслэл Варшав хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Украины шинэ Ерөнхийлөгч Петр Порошенко нар уулзсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Уулзалтын эхэнд Обама Порошенкод Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, талархал илэрхийлсэн байна. Обама ирэх ням гаригт болох Порошенкогийн тангараг өргөх ёслолд биечлэн очиж чадахгүйдээ уучлалт хүсээд Украины өөрчлөлтөд туслалцаа үзүүлэхээ амалсан аж. Петр Порошенкогийн тангараг өргөх ёслолд АНУ-ын талаас Дэд ерөнхийлөгч Жое Байдан болон Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар оролцох гэнэ.

:

Обама “Миний дэргэд Украины шинэ Ерөнхийлөгч сууж байна. Укрианы ард түмэнд Петр Порошенко өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Улс төрийн уналт болон дотоодын хямралыг далимдуулж Оросын Ерөнхийлөгч В.Путин Украины нэг хэсэг Крымийг өөрийн болгож, хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал үүсгэсэн. Орост алдсан газар нутгийг чинь авахад АНУ үргэлж туслалцаа үзүүлэх болно” гэжээ.

:

Харин Порошенко Обамагаас эдийн засгийн тусламж үзүүлэхийг хүсээд, Украинд айлчлахыг хүссэн байна. Дээрх уулзалтын үеэр Путин “French TV” ярилцлага өгчээ. Тэрбээр “Украины хямралд Орос ямар ч хамааралгүй. Обама өдөөн турхирахаа боль” гэж хэлжээ.

:

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

болд:
ану дэлхийн бүх улсад хөндлөнгөөс оролцдогоо болимоор байна америкийн явуулж буй бодлого өнөөдрийн ливи ирак афганистан зэрэг орны жишээ дараагийн ээлжинд манай улсад орж магадгүй энхийг сахиулах нэрээр цэнхэр дуулгатнууд нь орж ирээд нөгөө оюутолгой бусад ордуудыг буутай цэргээр мануулаад ачаад аваад явчихаж магадгүй шүү ийм жишээ африкийн орнуудад их гарсан шүү дээ
2014-06-05
zochin:
oros gantsaaraa uldsen ter tsagt evrop ashigt maltmalgui ideh hoolgui neg ugeer sunusun baih bailgui
2014-06-05
жагаа:
украйн орос хоёр хонь чоно болсон нь майш сайн хэрэг. оросд одоо европд түших улс ганц бедарусь л үлдлээ. удахгүй беларусууд лукашэнкоог авч хаяад бас европд нэгдээд орос ганцаараа үлдэн дээ хэхээ
2014-06-05
зочин:
хараад байхад бу*ас нутгаа авхын тулд эхлээд дэлхийн хэмжээнд хүчирхэг орон болох хэрэгтэй гэхдээ одоо тал нутаг маань ихэнх гадныханы мэдэлд орчихоод байна.оросын оронд ану байсан бол крымыг авах байсан болов уу
2014-06-05
мягмар:
би уг нь оросыг дэмждэг л дээ.оросууд крымийг булааж авсанаар миний бодол өөр болчихлоо.манайх шивээ хиагтийг оросууд авахад юм хэлээгүй,давст уулыг булааж авахад бас дугараагүй.одоо цаг өөр болсон шүү.улаан цайм газар нутаг дээрэмдэж байгаа нь огт таалагдахгүй байна.урьд манайх байсан гэх юм.тэгж ярьвал харин ч шивээ хиагт,цэдэнбал даргын төрсөн нутаг давст уул манайх байсан.өг өгөөчээ
2014-06-05
зочин:
барак обама, ану, түүнийг аялдан дагагсад бусад орны дотоод хэрэгт ардчилагч, энхийг сахиулагч төрх үзүүлэн оролцдогоо боливол таарна. тэдний дэлхийн цагдаагийн үүргийг өөрсдийн эрх ашигт зохицуулах гэсэн явуургүй бодлого нь ирак, ливи, афганистан, сири, укриан гээд олон оронд явуулж буй үйл ажиллагаануудаас нь хэн бүхэнд тодорхой л байна шүү дээ. дээрхи орнуудад аз жаргал амар түвшин амьдрал хаана байна вэ? аль нь ч эвдэрч сүйрсэн балгас, үндэстэн, шашин, бүлэглэл хоорондын эцэс төгсгөлгүй тэмцэл, зөрчилдөөн, алаан хядаан, үгүйрэл ядуурал, эмх замбараагүй байдлын дунд бусдын олз болж байна.
2014-06-05
55555:
hoshnogo obama
2014-06-05
55555:
*iin sarmagchin
2014-06-05