Томоохон худалдааны төвүүд амарна
Энэ сарын 07 буюу ирэх бямба гаригт “Автомашингүй өдөр” болж, “Улаанбаатар –Марафон” Олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдана. Үүнтэй холбогдууланзарим томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийжээ.
5
Тодруулбал, Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандей плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр -2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн 06 дугаар сарын 07-ны Бямба гаригийн ажлыг цагийн хуваарьт заасан амралтын өдөрт шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.
5
Энэ захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газарт даалгажээ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ