Хөрөнгийн биржийн удирдлага хэзээ томилогдох нь тодорхойгүй
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай энэ оны эхээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш уг албан тушаал өнөөдрийг хүртэл эзэнгүй байна. Төрийн өмчийн хорооноос Хөрөнгийн биржийн удирдлагын орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, долоон хүнийг бүртгэсэн. Тэднээс хамгийн өндөр оноо авсан О.Сайнжаргалын нэрийг Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын албан тушаалд санал болгож, Сангийн яаманд хүргүүлнэ гэдгийг Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Ц.Одмаа хэлж байсан. Гэтэл О.Сайнжаргалыг АТГ-аас сонгон шалгаруулалтын зарим шаардлагыг хангаагүй гэж үзсэн бол Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ үзүүлэх мэргэжилтний эрх аваагүй гэж дүгнэсэн байна.
а
Тиймээс Төрийн албан тухай хуулийн дагуу оноогоороо О.Сайнжаргалын дараа орсон хүнийг шинжих ёстой. Энэ боломж Монголбанкинд 15 жил ажилласан Г.Тогтохбаатар гэдэг хүнд олджээ. Харин Г.Тогтохбаатарыг Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилох эсэхийг Сангийн яам шийдэх юм. Гэхдээ Хөрөнгийн биржийн ТУЗ-ийг мэргэжлийн багаар бүрдүүлсний дараа гүйцэтгэх захирлын томилох сураг бий. Тэгэхээр Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын суудал ойрын хэд хоногтой мөн л эзэнгүй байх бололтой.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ