Ц.Содномдорж харцага уучлал хүсэв
Монгол Улсын харцага Ц.Содномдоржийн заал танхимын барилдаанд барилдах эрхийг Монголын үндэсний бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар дөрвөн сарын хугацаатайгаар хасаад байсан.
Тэгвэл түүний барилдах эрх өнгөрөгч сард сэргэж, 31-ний өдөр Монгол бөхийн өргөөнөө болсон Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглож, үзүүрлэсэн. Тэрбээр уг барилдааны үеэр бөхчүүд болон ард түмэндээ мэхийн, уучлал хүссэн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ