Д.Дэмбэрэл: Эдийн засгийн үзүүлэлт тасарсан нь ажлаа муу хийснийх

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2013  оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Баригдаж дуусаагүй объектуудыг хэзээ барих вэ? Үндсэн чиглэлийг батлахдаа мөнгөний бодлогын биелэлтийг холбож өгмөөр байна. Төсөв, эдийн засгийн бодлого алдагдсанаас өнөөдрийн байдалд хүрээд байгаа. Засгийн газартай хариуцлага тооцдог механизмтай болмоор байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг биелсэн биелээгүй асуудал ярьдаг юм гэсэн өнгөтэй ярьж байгаад харамсаж байна. Макро түвшингээр үзүүлэлт нь байхгүй болжээ. Яагаад үзүүлэлт нь биелээгүй вэ гэхээр хамаагүй зүйл болжээ. ДНБ 17,3 хувь, инфляци 10 хувь болсныг байдаг зүйл гэж үзэж байна. ДНБ-ийг 19 хувьд, инфляцийг 9 хувьд барина гэж хэлсэн биз дээ. Яагаад биелүүлээгүй вэ? Засгийн газар асуудлыг дүйвүүлж байна. УИХ нь Засгийн газраа хамгаалаад байх юм. Засаг, төрийн ажил ингэж яваад байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ чинь улс, эдийн засгаа хохирооно. УИХ, Засгийн газрын хувьд дүгнэлт хийх хэрэгтэй. Асуудалд муу хандаж байна. Эдийн засгийн үзүүлэлт тасарсныг ажлаа муу хийснийх гэж дүгнэж байна" гэсэн байр суурьтай байлаа. Өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийн биелэлтийг гишүүд хангалтгүй  гэж шүүмжлэлж байсан юм.

:

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

:

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bold :
ooriinx n bas man nertei buzruudiin idej uusanaas ediin zasgiin xyamral uudeltei. an iig muutgaxiin tuld tegeed zasagt garch nemj idexiin tuld uls ornoo ulam muuduulax gej xamag baidgaaraa telchilj baigaa buzar uxeeruud
2014-06-05
ard...:
enhamaglan sain blaa! good luck!
2014-06-05
hihi:
ene hogshin zonog dongosolgui uurgeleed suuval barj.nasaar uih d suuchihaad yu hiij giiguulev,ehneree l zaluujuulj uuj idsen baih daa.
2014-06-05
больёоо:
ман-ыхан улаан хонзогногч болжээ. өс хонзон яах вэ? улс орон, ард түмнээ бодооч та нарыг олон ард сонгосон шүү. хонзогногчид оо
2014-06-05
дүүги:
энэ өвөө хуучин авгайгаа голоод залуу охинтой суусан гэсэн. олон хүүхэдтэй болсон гэсэн. 70 насандаа амьдрал дөнгөж эхэлж бгаа хүн дээ
2014-06-05
дэмбэрэлд:
ман-ы нэг * лхагважав гэдэг эдийн засагчийн нэр зүүсэн луйварчин бизнесмэн гэгч эдийн засгийн өршөөлийн хууль гээд л гоншигоноод байх юм дэмбэрэлээ. лхагважав гэх ман-ы луйварчин ямар ялт хэрэг хийчихээд өршөөлгөх гээд байнаа. юм л бол зах зээлийн хууль үнээ ингэж л зохицуулдаг гээд гонгиноод байх мөртөө зах зээл ямар ч өршөөлгүй гэдгээ мартчихаад өршөөл нэхээд байх юм. улс орноо хөгжүүлэх иргэдээ сайн амьдруулахын оронд далд эдийн засгийг бий болгочихоод ан-ыг буруутгах нь ямар санаа, зорилготой юм бэ? ман гэдэг махчид зориудаар зохион байгуулж бий болгосон хямралаа өөрсдөө арилгаж, засгийн газрын ажлыг нь хийлгээч. та нар улсаа худалдан өөрсдөө баяжаад хоолныхоо үлдэгдлийг ардууддаа өгчихөөд нэг их сайхан байлгасан юм яриад мунхруулга явуулаад байх юм.ардууд зах зээл гээд байгаа хар капиталист нийгмийн чинь талаар жоохон ч гэсэн төсөөлөлтөй болсон шүү дэмбэрэлээ
2014-06-05
zochin:
эдийн засаг яагаад муудсаныг мэдэхгүй бол мөнгө зээлээд идээд уучихаар тэгдэг юм
2014-06-05
иргэн:
зөвөө зөв. хэлж байгааг нь ойлгож, анхаарч байгаа хүн байна уу
2014-06-05