Хонконгчууд нойргүй хонов
1989 оны зургадугаар сарын 4-ний өдөр Бээжингийн их сургуулийн 10 мянга гаруй оюутан Засгийн газраа шүүмжилж огцрохыг шаардан Тань Ань Миний талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Хонконгийн иргэд 25 жилийн өмнөх аймшигт халдлагыг дурсч, хот даяараа нойргүй хоносон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өнөөг хүртэл 25 жилийн өмнө яг хэдэн хүн амиа алдсан нь нууц хэвээр байгаа юм.
6
Хонконгийн төвталбайд 180 мянга гаруй иргэн амиа алдсан хүмүүст гэрэлт зул өргөж, тэднийг дурсаж нэг өдөр нойргүй хоножээ. Энэ үеэр хот даяар гэрлээ асаасан байна. Хотын захиргаа төв талбайд цугларсан олон мянган иргэнийг тараахыг оролдож, эсэргүүцэл үзүүлсэн 20 хүнийг барьж хорьсон аж.
6
Тус улсын Ерөнхийлөгч Си Жинпиний тушаалаар энэ жилээс эхлэн Тань Ань Миний талбайд амиа алдсан оюутнуудыг дурсах болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Бээжин хотод “Тань Ань Миний талбайд болсон үнэн түүх” гэх гэр музей байгуулагдсан ч энэ сарын эхээр Засгийн газраас хаах шийдвэр гаргасан байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ