ДАШТ-д өрсөлдөх тамирчдын гоёо

img

Энэ удаагийн дэлхийн аваргад 32 баг өрсөлдөнө. Нарлаг Бразилд энэ сарын 12-ноос ирэх сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх ДАШТ-д оролцох баг тамирчид ямар өмсгөлтэйгээр аваргын цомын төлөө өрсөлдөхийг сонирхуулья.

5

Бразил

Бразилийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д уламжлал ёсоор шар, цэнхэр өнгийн хослолыг сонгожээ. Шигшээ багийн хувцсыг “nike” үйлдвэрлэжээ. Тус улс 1958, 1962, 1970, 1994, 2002 оны аваргын цом хүртэж байсан бол 1950, 1998 онуудад мөнгөн медаль, 1938, 1978, онуудад хүрэл, 1974 онд дөрөвдүгээр байранд тус тус шалгарч байжээ. 1950 онд ДАШТ-ийг зохион байгуулсан. 7 хоногийн дараа “World cup 2014” хүлээн авна.

6

Хорват

Хорватын шигшээ баг улаан цагааны хослолыг сонгосон байна. Шигшээ багийн хувцасыг “Puma” үйлдвэрлэжээ. 1998 онд Франц улсад зохион байгууллагдсан ДАШТ-аас хүрэл медаль хүртсэн.

5

Мексик

Тус улсын шигшээ баг дээгүүрээ гүн ногоон өнгөөр ижилсэж байгаа бол доогуураа цагаан өнгөөр жигдрэхээр шийджээ. Шигшээ багийн хувцсыг “Adidas” үйлдвэрлэжээ.  Мексик улс 1970, 1986 оны ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулсан.

5

Камерун

Камеруны шигшээ багийн хослол гүн ногоон болон улаан өнгө зонхилсон байна. Шигшээ багийн хувцсыг “Puma” үйлдвэрлэв.

5

Испани

Отгон аварга Испаний шигшээ баг улаан, цэнхэр өнгөөр хослолоо урласан байна. Тэдний хувцсыг “Adidas” үйлдвэрлэжээ. Испаний шигшээ баг 1982 онд ДАШТ-ийг зохион байгуулсан. 2010 онд Өмнөд Африкт зохион байгууллагдсан ДАШТ-ий аваргаар тодорсон.

5

Нидерланд

Нидерландын шигшээ баг улбар шар өнгийг сонгожээ. Багийн хувцсыг “nike” урласан. 1974, 1978, 2010 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. 1998 онд Франц улсад зохион байгууллагдсан ДАШТ-д дөрөвдүгээр байрт шалгарч байжээ.

5

Чили

Тус улсын шигшээ баг улаан цэнхэр өнгийг сонгожээ. Шигшээ багийн хувцсыг “Puma” үйлдвэрлэсэн байна. 1962 оны ДАШТ-ийг нутагтаа зохиосон. Эх орондоо зохион байгуулагдсан ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ.

5

Австрали

Бразилийн шигшээ багийн өмсгөлтэй Австралийн шигшээ багийн хослол тун адилхан. Тэд энэ удаад шар, ногоон өнгийг сонгожээ. Багийн хувцсыг “nike” урлав. 1954 оны ДАШТ-ээс хүрэл, 1934 онд Итали улсад зохион байгуулагдсан ДАШТ-д дөрөвдүгээр байрт тус тус шалгарч байжээ.

6

Колумб

Колумбийн шигшээ баг шар, хар өнгийг сонгосон байна. Багийн хувцсыг “Adidas” урлажээ.

6

Грек

Грекийн шигшээ баг энэ удаагийн хослолдоо цагаан, цэнхэр өнгийг сонгосон байна. Хувцсыг “nike” урласан.

6

Кот Д'Ивуар буюу Зааны ясан эрэг

Тус улсын шигшээ баг улбар шар өнгийг сонгосон байна. Шигшээ багийн хувцсыг “Puma” үйлдвэрлэсэн аж.

6

Япон

Их наран улсын шигшээ баг цэнхэр өнгийг сонгосон байна. Тус багийн өмсгөлийг “Adidas” урлажээ. 2002 онд Өмнөд Солонгос улстай хамтарч ДАШТ-ийг зохион байгуулсан.

5

Уругвай

Уругвай шигшээ баг энэ удаагийн өмсгөлөө “Puma”-аар хийлгэжээ. Тэд гүн цэнхэр өнгө болон хар өнгийг сонгожээ. 1930 оны ДАШТ-ийг зохион байгуулсан. 1930, 1950 онуудад аварга болж байсан. 1954, 1970, 2010 онд дөрөвдүгээр байрт шалгарч байжээ.

6

Коста Рика

Тус улсын шигшээ баг улаан, цэнхэр, цагаан өнгө оруулсан өмсгөлөөр гангарахаар болжээ. “Lotto” ивээн тэтгэсэн байна.

4

Англи

Английн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д цагаан болон улаан өнгийг сонгож, өмсгөлөө хийлгэжээ. Тэдний өмсгөлийг “nike” урласан аж. Өнгөрсөн сарын 16-нд “ДАШТ”-д оролцох баг тамирчид өмсгөлөө хүлээн авсан. 1966 оны ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулжээ. Зохион байгуулсан жилдээ аваргаар тодорч байсан. 1990 онд Итали улсад зохион байгууллагдсан ДАШТ-д дөрөвдүгээр байрт шалгарч байжээ.

5

Итали

Итали улс 1934, 1990 онд ДАШТ-ийг зохион байгуулсан. 1934, 1938, 1982, 2006 онд аваргаар тодорч байсан бол 1970, 1994 онд мөнгө, 1990 онд хүрэл, 1978 онд дөрөвдүгээр байрт шалгарч байсан. 2014 оны ДАШТ-д Италийн шигшээ баг “Puma” брэндийн цэнхэр, саарал өнгийн хослол сонгожээ.

5

Швейцарь

1954 онд ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулсан. Тус багийн өмсгөлийг “Puma” урлажээ. Швейцарийн шигшээ баг саарал, цагаан өнгийг сонгожээ.

6

Эквадор

Эквадорийн хөлбөмбөгийн шигшээ баг цэнхэр, шар, цагаан өнгөөр өмсгөлөө хийлгэжээ.

6

Франц

ДАШТ-д Францийн шигшээ баг “nike”-аар хувцсаа урлуулжээ. Тэд дээгүүрээ саарал өнгийг сонгосон бол доогуураа хөх өнгийг сонгосон аж. Франц улс 1938, 1998 онд ДАШТ-ийг зохион байгуулсан. 1998 онд аварга, 2006 онд мөнгө, 1958, 1986 онд хүрэл, 1982 онд Испани улсад зохион байгууллагдсан ДАШТ-д дөрөвдүгээр байрт шалгарсан.

5

Гондурас

Гондурасын шигшээ баг “Joma” брэндийн хувцасаар гоёж буй. Тэд цагаан өнгийг сонгожээ.

6

Аргентин

1978 онд  ДАШТ-ийг зохион байгуулсан. 1978, 1986 онуудад аваргаар тодорч байжээ. Мөн 1930, 1990 онд мөнгөн медаль хүртэж байв. Тус улсын шигшээ багийн өмсгөлийг “Adidas” урлажээ. Тэд цайвар цэнхэр, цагаан өнгийг сонгожээ.

5

Босни-Герцеговина

Босни-Герцеговинагийн өмсгөлийг “Puma” урласан байна. Цагаан, цэнхэр өнгийн сонгожээ.

6

Иран

Ираны шигшээ багийн өмсгөлийг “Uhlsport” үйлдвэрлэжээ. Тэд энэ удаагийн ДАШТ-д улаан, цагаан, гүн ногоон өнгийг сонгожээ.

6

Нигер

Тус улсын шигшээ баг гүн ногоон өнгө сонгосон байна. Тэдний хувцсыг “Adidas” урлажээ.

6

Герман

1974, 2006 онд ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулсан. 1954, 1974, 1990 онд аваргалж байсан бол 1966, 1982, 1986, 2002 онд мөнгөн медаль, 1970, 2006, 2010 онд хүрэл, 1958 онд Швед улсад зохион байгууллагдсан ДАШТ-д дөрөвдүгээр байрт шалгарч байжээ. Тус улсын шигшээ багийн өмсгөлд цагаан өнгө давамгайлсан аж. Мөн хар өнгийн эмжээртэй. Тэдний өмсгөлийг “Adidas” урлажээ.

 56

Португал

1966 онд Англи улсад зохион байгууллагдсан ДАШТ-д хүрэл, 2006 онд Герман улсад зохион байгууллагдсан ДАШТ-д дөрөвдүгээр байрт тус тус шалгарч байжээ. Тэд энэ удаад улаан өнгийг сонгожээ. Бусад орны шигшээ багийн адилаар “nike”-аар хослолоо хийлгэжээ.

6

Гана

Гана улсын шигшээ баг цагаан, улаан өнгөөр өмсгөлөө хийлгэжээ. Тэдний өмсгөлийг “Puma” хийжээ.

5

Америк

1930 онд Уругвай улсад зохион байгууллагдсан ДАШТ-ээс АНУ-ын шигшээ баг хүрэл медаль хүртэж байжээ. Америкийн шигшээ баг төрийн далбаатайгаа адилхан өнгөтэй өмсгөлөөр жигдрэхээр болсон аж. Цэнхэр, цагаан, улаан өнгө орсон. Тэдний өмсгөлийг “nike” урлажээ.

6

Бельги

1986 онд Мексик улсад зохион байгууллагдсан ДАШТ-ээс Бельгийн шигшээ баг дөрөвдүгээр байрт шалгарч байжээ. Бельги улсын шигшээ улаан өнгийг сонгожээ. Тэдний өмсгөлийг “Puma” урлажээ.

6

Алжир

Алжирийн шигшээ баг төрийн далбаа дээрээ байдаг цагаан, ногоон өнгийг сонгосон байна.

5

Орос

1966 онд Англи улсад зохион байгууллагдсан ДАШТ-д Зөвлөлт холбоот улс буюу өнөөгийн Орос улс дөрөвдүгээр байрт шалгарч байжээ. “Adidas” брэндийн улаан өнгийн өмсгөлөөр жигдэрчээ.

6

Өмнөд Солонгос

2002 онд Япон улстай хамтарч ДАШТ-ийг зохион байгуулсан. Нутагтаа болсон тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарч байжээ. “lotto” брэндийн улаан, цагаан, хөх өнгийн өмсгөл сонгожээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

france goe bna:
france goe bna
2014-06-05
muugie:
eooe bur neeh goy medee tavichihaad neeh muuhai aldaa gargahiinmaa. ene zurgan deer bgaa huvtsasnuud mon l bol tegeed nike gedgiig n bicheech dee tegeed bas fuma gehihjee suuldee bur unshihaas ch durgui hurmeeriin
2014-06-05
малнууд-д:
хахаха адидас аас өөр юм мэддиймүү. ,пума,найк,легеа байхадл адидас. fuma биш puma гэж бичдийн. ёстой дүүрчихсэн малнууд.
2014-06-05