Ханхүүд боломж олго

img

Их Британийн хатан хаан II Элизабетийг парламентийн нээлтэд оролцохоор явж байхад  нь хэсэг иргэд “Ханхүү Чарльзд боломж олго, хэтэрхий удаан ханхүүг хүлээлгэж байна” хэмээн шүүмжилжээ.

Гэрчүүдийн хэлснээр хатан хаан өөрийг нь эсэргүүцсэн иргэд рүү инээмсэглэж, гар далласан гэв.

6

Өдгөө 88 настай хатан хаан өнгөрсөн 2012 онд хаан ширээнд заларсаныхаа 60 жилийн ойг тэмдэглэсэн юм. Тэр үед Британийн парламент болон иргэд хатан хааныг ханхүү Чарльзд хаан ширээгээ шилжүүлнэ хэмээн таамаглаж байсан ч талаар өнгөрсөн юм.

6

Ерөнхий сайд Дэвид Камерионы хэлснээр “Хатан хаан биеийн байдлаасаа шалтгаалан хаан ширээ шилжүүлэх эсэхээ шийднэ. Ханхүүг мартаагүй байгаа” гэжээ.

Хатан хаан 1952 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хаан ширээнд заларсанаас хойш өнөөг хүртэл Британи улсыг удирдсан билээ. II Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд мэндэлсэн юм байна.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
jinhene yazguurtanuud. saihan haragdaj baina
2014-06-05