Цанын баазыг Соёл амралтын төв болгоно
Эрдэнэт үйлдвэрийн Спорт ордны харьяа “Сархиа” цанын баазыг жилийн турш тогтмол ажиллуулах шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэрийн дагуу “Сархиа” цанын баазыг Эрдэнэтийнхний эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэх, төрөл бүрийн спортоор хичээллэх, уралдаан тэмцээн зохион байгуулах соёл амралтын төв болгон тохижуулахаар болжээ. Цанын баазын тохижилтыг Эрдэнэт үйлдвэрийн бүх цех хэлтсүүд өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэх юм. Энд гүйлтийн зам, дасгалын төхөөрөмж, хөл бөмбөг, агаарын теннис, бадмингтон, газрын теннис, хоккей, элсний волейбол, хүүхдийн тоглоомын талбай байгуулах юм байна. Мөн сүүдрэвч, сандал, нийтийн бие засах газар зэргийг иж бүрнээр хийх аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ