Компанийн тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Сүүлийн жилүүдэд манай компаниуд бусдад хөрөнгө оруулж олон охин болон хараат компаниудтай болж байгаа. Ийм тохиолдолд толгой компаниас хөрөнгө оруулсан компанитайгаа харьцах харилцааны хууль зүйн зохицуулалт шаардлагатай болсон байна. Үүнийг 2011 онд УИХ-аас батлан гаргасан Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар толгой компани нь охин болон хараат компанийхаа үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж буй хувьцааныхаа эрхээр оролцоно гэсэн заалтаар зохицуулжээ. Гэвч энэхүү эрхээ хэрэгжүүлэх талаар тодорхой заалт хуульд ороогүйгээс өнөөгийн байдлаар энэ талын үйл ажиллагаа нь зохицуулалтгүй болж энэ байдалд хүмүүс өөрсдийн дураар хандах болоод байгаа аж.
6
Мөн хуулийн хэрэгжилтийн явцад хуулийн зарим зүйл, заалтыг илүү тодруулах нийтэд ойлгомжтой болгох шаардлага гарсан байна. Үүнээс гадна төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанид төрийн төлөөлөл хэрэгжүүлэх асуудлыг зохицуулж байсан зарим хуулийн заалтуудыг Компанийн тухай хуулийн энэхүү шинэчилсэн найруулагын холбогдох заалтуудтай уялдуулах шаардлага гарчээ.
5
Эдгээртэй холбогдон Компанийн тухай болон төрийн төлөөллийг хэрэгжүүлэх харилцааг зохицуулж буй зарим хуульд орох нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Улсын хэмжээнд одоо компаниудын жилийн эцсийн тайлан баланс гарч ажлаа дүгнэж дараа жилийнхээ төлөвлөгөөг батлах ажлыг хийх ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна. Энэ үед компаниудад хөрөнгө оруулсан компанидаа өөрийн төлөөллөө хэрэгжүүлэхэд энэхүү зохицуулалт чухал болоод байгаа аж. Эдгээрээс гадна энэхүү хууль гарснаас хойш Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Үнэт цааны тухай зэрэг хуулиуд гарсан ба тэдгээртэй холбогдуулан Компанийн тухай хуулийн зарим заалт, зүйлийг уялдуулах шаардлага гарсан байна. Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад орж байгаа юм. Хуралдаанаар Компанийн тухай болон дагалдах хуулийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжив. Ийнхүү Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад дагалдах хуулиуд батлагдлаа.
5
Одоо Ногоон хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Тогтоолын төслийн танилцуулыг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулав.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ