АНУ ямар ч гүрнийг дотроос нь ялзруулдаг
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Францын “ТФ1” болон “Европ1” радиод ярилцлага өгсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Обама Украины хямралыг далимдуулж ОХУ-ыг олон улсын нийгэмлэгээс тусгаарлах бодлого явуулж байна” гэж шүүмжилжээ.
:
Путин ярилцлагадаа “АНУ өмнө нь хүмүүсийг үй олноор хөнөөх зэвсэгтэй гэдэг хуурамч үндэслэлээр Иракийг эзлэн түрэмгийлсэн гэдгийг бид мартах учиргүй. АНУ ямар ч гүрнийг дотроос нь ялзруулдаг. Тэд эхлээд тэнгэрийн элч шиг аашилж байгаад дараа нь хулгайч шиг орхиод явдаг. Тиймээс Обама болон түүний нөхдөд итгэх хэрэггүй” гэж хэлжээ.
.
Ерөнхийлөгч В.Путин маргааш Франц улсад болох холбоотны цэргүүд Нормандид газардсаны ойд зориулсан ёслолд оролцох аж. Тэрбээр энэ үеэр Украины шинэ Ерөнхийлөгч Петро Порошенко, Их Британий Ерөнхий сайд Дэвид Камерон, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангела Меркель нартай уулзах гэнэ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаас татгалзсан байна.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ