Жастин 10 настайдаа барьцаалагдаж байжээ
Залуу дуучин Жастин Бэйбир “HBO” телевизийн “Hello music” нэвтрүүлэгт оролцох үеэрээ 10 настайдаа Канадад барьцаалагдаж байсан тухайгаа ярьжээ. Тэрбээр “Та нар итгэхгүй л дээ, би 10-хан настай байхдаа барьцаалагдаж байсан. Сургуулиа тараад явж байхад нэг эр намайг машиндаа хүчээр суулгаад хөдөлсөн. Би тэр үед уйлахаас өөр эсэргүүцэл үзүүлээгүй. Ээж минь ямар их айсан байсан гээч. Азаар замын цагдаа машиныг зогсоож, би аюулгүй болсон. Одоо бодоход үнэхээр аймар. Хэрвээ тэр залуу энэ нэвтрүүлгийг үзэж буй бол баярлалаа. Амьд үлдээж, дуулахад минь туслалцаа үзүүлсэнд баярлалаа” гэжээ.
Жастины ирэх сард гаргахаар төвлөвөөд буй “Sun” хэмээх дуу нь нээлтээ хийхээсээ өмнө асуудалд ороод буй. Тус дууны үг нь өнгөт арьстнуудыг доромжилсон хэд хэдэн мөрт байгаа нь олон улсаас шүүмжлэл сонссон юм. “USA record” холбооны ерөнхийлөгч реппер Диди энэ дууг нийтэд цацахыг хориглоод байгаа юм. Диди “Энэ уран бүтээл хэтэрхий бусдыг үл тоосон” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ