БНХАУ-ын иргэн Вэнь Шин Монголд үлдэнэ
Монгол Улсаас албадан гаргавал “өөрийгөө зулын гол болгоно” гэж мэдэгдээ байсан БНХАУ-ын иргэн Вэнь Шин буюу Н.Алхаа Монгол Улсад оршин суухыг зөвшөөрсөн үнэмлэхтэй болжээ. Түүний үнэмлэхийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж өнөөдөр гардуулан өгөхдөө манай улсад оршин суух, харъяат болох санал тавих эрх нь нээлттэй гэдгийг хэлсэн аж.
ыб
БНХАУ-ын иргэн Вэнь Шин болон Франц улсад сурдаг түүний охин Нандинцэцэг нар Монгол Улсаас албадан гаргахгүй байхыг хүссэн ил захидлыг Ерөнхийлөгчид илгээж байсан билээ. Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан бичсэн өргөдөлдөө хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой тодорхой мөнгө төгрөгийн асуудлыг дурдсан тул энэхүү мэдээллийг шалган тогтоох зорилгоор Монгол Улсаас гаргах шийдвэрийг түр хойшлуулсан тухай Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлж байсан юм.
бы
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ