Франц үнээнүүд хоногт 25-50 литр сүү гаргадаг

img

Долоо хоног бүрийн пүрэв гаригт “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болдог улалмжлалтай. Энэ удаагийн уулзалтыг өчигдөр Төв аймгийн Ар хуст суманд байрлах “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ний Монголдоо анхны гэж болох үхрийн ферм дээр зохион байгуулж, тус фермийн үйл ажиллагаатай танилцлаа.

a

Чингис бондоос 270 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өвлийн хүлэмжийн аж ахуй, ноос, ноолуур, оёдлын үйлдвэрүүд болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэржилтэд зарцуулахаар төлөвлөсөн. Үүний 43 тэрбумыг нь сүүний чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжихэд төсөвлөсөн билээ. Тэгвэл тус ферм байгуулах төсөл нь нийт 14 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бүтсэн, үүнээс 4.6 тэрбумыг нь Чингис бондоос санхүүжүүлсэн ажээ.

a

2013 оны есдүгээр сард Франц улсаас Монт-бельяард үүлдрийн 150 гаруй үхэр оруулж ирсэн бөгөөд 12 сараас анхны тугал гарсан гэнэ. Өнөөдөр 120 гаруй тугал хүлээн авсан аж. Ирээдүйд 2000 үнээтэй том фермтэй болох зорилготой гэх тус компанийхан сүүгээ АПУ компанид нийлүүлж, нийлүүлсэн сүүгээр нь “Сайн” нэртэй брэндийг гаргаад байгаа юм байна.

a

Европын орнуудад сүүлийн 20 гаруй жилд малын халдварт өвчин гараагүй зэрэг олон үзүүлэлтээр судалгаа хийж байж Франц улсын өндөр уулын бэлд нутагшсан монт-бельярд үүлдрийн үхрийг оруулж ирсэн аж. Энэ үүлдрийн үнээ сүүний гарц өндөртэйг гэдгээрээ алдартай гэнэ. Тодруулбал, монгол үнээг нэг удаа саахад 3-5 литр сүү гаргадаг бол монт-бельяард үүлдрийн үнээ анх тугалсан жилдээ 25-30 литр, дараагийн жилээсээ 30-50 литр сүү гаргадаг гэнэ. Мөн эдгээр үхэрнүүдийг махны чиглэлээр ашиглах боломжтой бөгөөд гунжин үхэр 550-650 кг татдаг бол нас бие гүйцэхээрээ 750-850 кг татдаг. Ер нь үхрийн аж ахуй эрхэлж буй хүмүүс тэжээл, байрны асуудлаа бүрэн шийдэх шаардлагатай. Бидний хувьд 4 мянган га-д тэжээлийн бүх төрлийн ургамал тариалж, үхрийнхээ тэжээлийг 100 хувь өөрсдөө хангадаг хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс хэлсэн юм.

й

Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хэлэхдээ “Бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн энэхүү үнээний ферм 4.5 жилийн дараагаас санхүүжилтээ нөхнө гэсэн тооцоо байгаа. Мөн Монгол банкнаас үнэ тогтворжуулах төслийн хүрээнд зээл авч 160 орчим тоо толгой үнээг энэ сарын 20-иор дахин оруулж ирнэ. Ингэснээр фермийн үйл ажиллагаа, сүүний гарц, нийлүүлэлт дагаад нэмэгдэнэ. тэр хирээр хэрэглэгчдэд очих сүү тарагны үнэ буурч, өвөл зуны улирал гэлгүй нэг үнэтэй болох боломжтой.

й

Ер нь Монгол улсын нийт хүн амын жилийн сүүний хэрэглээ 300 сая литр сүү байх тооцоо бий. Бид дотоодын нөөц бололцоогоо ашиглаж, зөв зохицуулбал 560 сая литр сүү нийлүүлэх боломжтой аж. Гэвч газар нутгийн байршил, сүүний зөөвөрлөлт, хадгалалтаас үүдэн хангаллтатай нийлүүлэгддэггүй. Үүнээс үүдэн хүн амынхаа ердөө 15 хувийг л хангах хэмжээний сүүг зах зээлд нийлүүлж, үлдсэнийг нь импортоор оруулж ирдэг. Тиймээс эрчимсэн мал ажуй эрхлэлтийг дэмжихээр болсон.

й

Энэ төслийн хувьд өндөр үнэтэй хүчин чадал өндөр байгаа. Ийм 15 компани эрчимжсэн мал аж ахуй бүхий үнээний ферм ажилуулахаар Чингис бондоос санхүүжилт авсан. Гэхдээ тэдгээр нь арай баг хэмжээний үйл ажиллагаа явуулах боломжтой. Одоогоор хөргөлтийн системийг шийдэж өгснөөр тус бүр 50 үнээтэй зургаан ферм зэргэлдээ оршиж үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байгаа” хэмээн мэдээлэл өглөө.

й

Шинэчлэлийн Засгийн газар 2014 оныг “Монголдоо бүтээцгээе” уриан дор үйлдвэржилтийг дэмжих жилээр зарласан. Тиймээс импортыг бууруулж, дотооддоо сүү цагаан идээнийхээ хэрэгцээг хангадаг болгохын тулд Чингис бондоос нийт 93 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган эрчимжсэн мал аж ахуй буюу үнээний ферм, с сумдад бага оврын сүүний үйлдвэр, сүүний чиглэлийн эрчимжсэн ферм, орчин үеийн сүү, сүү боловсруулах үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай бүхэнд зарцуулж байгаа.

й

“Хишигтэн нүүдэлчин” компани энэ сард дахин 160 үхэр оруулж ирснээр 300 гаруй үнээтэй болно. Эднийх шиг 10 гаруй ферм Улаанбаатар орчимд бий болоход л нийслэлчүүдийн сүүний хэрэгцээний 50 хувийг хангах боломж бүрдэнэ. Баталгаатай, өндөр чанартай сүүг өвөл зунгүй нийлүүлэх болсон анхны компанийн хамт олонд баяр хүргэе хэмээн Ерөнхий сайд талархал илэрхийлж амжилт хүссэн юм.

уб

5

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
dajgui ajil bolj bainaa ho.maliin ashig shimiig saijruulj baih n zuv shuu.
2014-06-07
nhipkv:
setgel mederliin uvchtei humuus ih bna shuu. oorsdoo ajil hiihgui baij busdiin hiisen ajiliig shuumjileed suuj bdag. iimerhuu humuusiin amidral huvi zaya ni yag bodol shigee jijighen bdag yum daa.
2014-06-07
eeee:
za margash mongol bank orj mungu awad amerikaas tarwaga oruulj ireed saiddaa boodog hiij ugnu uu bas matar oruulj irj tuul gold nutagshuulj pingwin awchirch aimaar tom hurgugchind vrjvvlnee bondoos mungu awchboodog hiie
2014-06-06
apu-n:
mongol banknii une togtvorjuulah hotolboroor unee avna?
2014-06-06
soliorol:
ene bol dampuural. 14 terbumaar boson baij yaaj nuxux yum bol doo. jildee 1 terbumiin orlogo oloxgui baij yaaj iim teneg yumand tur zasag, mongol bank zeel ugdug baina aa. aria ch dee, denduu teneglel
2014-06-06
сайхан үйлс :
энэ бухнуудыг монголын бүх сумдад тараана гэж байна тэгэхээр удахгүй должин эмээгийн үнээнүүд өндөр ашиг шимт франц бухтай эвцэлдэн үнээ ч хапи эмээ ч хапи эх орон хапи бүгд ашигтай нэг суугаад босоход дор хаяж 10 л суу , өвлийн идэш тарган хавирга 4 хуглаж тогоо дүүргэнэ. 13 р зууны үед л нэг иймэрхүү байсан байх даа одоо ч цаг сайхан болоод л байна шүү хө ооооооооооооооооо гэж
2014-06-06
зочин:
гадаадын үнээний фермүүд шиг байна
2014-06-06
зочин:
сайн байна
2014-06-06
apu-bond:
apu bondoos avch baiguulsan ym bish uu? medej bga khun bval bicheerei!!!
2014-06-06
dkkdk:
300 unee niisleliin suunii heregtseenii uchuuhen hesgiig ch hangahgui, tuvaan gej yu ch medehgui durak taragnii une buurna gene gejee uun shig hudal yum baihgui. bondiin munguug ingej zartsuulj bolohgui
2014-06-06
bataa:
uul ni saikhan um nogoo talaas eu d honogt 5-6 l suu gardag unee erelt ikhtei baigaa yagaad gebel tsever ekolog bolj baigaa ni ter.
2014-06-06
serjee:
ta bvhend ajiliin amjilt sain saihaniig hvsie setgel ih hodloj baina
2014-06-06
zochin:
tegeed delguurt zarj baigaa suunii unee buulgaachee, 52-iin davaa ter haviin ailuudaas suu, teso, apu bugd 1 litr suug odoo 500 tugruguur avch baina shuu dee. magnai darga ene baidliig medej baina uu, benzinii une nemegdeegui baikhad hotod supermarketad zaragdaj baigaa tsaasan hairtsagtai 1litr suu 2700 tugrug baikh yum arai ch dee, tegeed yug ni gaihuilj sairkhaj bicheed baigaa yum be!!!!!
2014-06-06
зочин:
сайн муу хэрцгий
2014-06-06
zochin:
ghjk guai ta *rlok holmsiin shaviu u !
2014-06-06