Буудай боловсрох улирал эхэлнэ

img

Аргын тооллын: 2014.6.6, Сугар гариг, Билгийн тооллын 8, харцага одтой шар бич өдөр. Өдрийн наран 05 цаг 10 минутад мандаж, 20 цаг 50 минутад шингэнэ.

dsf

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл туурвил эхлэхэд сайн.

sdf

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал 2 цаг 30 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ