Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Blue sky tower -ийн Diamond зааланд 09:00 цагт "Дэлхийн Итгэмжлэлийн өдөр 2014"-т зориулсан семинар болно. Тус өдөрлөгт Монгол Улсын Шадар Сайд Д.Тэрбишдагва болон Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г. Гантөмөр тэргүүтэй удирдах түвшиний албан хаагчид болон Итгэмжлэлийн салбарын мэргэжилтэнүүд, эрдэмтэн судлаачид, оролцох болно.

5

НҮБ-ын байранд

09.00-12.00 цагт ( “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхэд зээлийн батлан даалтын үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.

5

Хангардь ордны 14 давхарт

10:00 цагт Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажлын үр дүнг хэлэлцэх хурал маргааш болно.

5

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын байранд

10:00 цагт Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын ээлжит уулзалт болно. Уулзалтаар иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх журмын төсөл болон ,газрын харилцаатай холбоотой бусад үйл ажиллгааны журмын талаар мэдээлэл өгч санал солилцоно.

6

Үндэсний мэдээллийн төвд

11:10 цагт "Байгаль хамгаалах иргэний зөвлөл" ТББ-аас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг УИХ-ын гишүүд, тэдний ашиг сонирхолын зөрчлийн талаар мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурал болно.

5

КУДС-ийн Оюутан театрт

11:00 цагт Нобелийн утга зохиолын шагналт Орос Зөвлөлтийн зохиолч Михайл Александрович Шолоховын Дэлхийн сонгодог сор бүтээлийн нэг "Дөлгөөн дон роман"-ны киноны судалгаа сэдвээр Оросын шинжлэх ухаан мэдээллийн төвийн орлогч дарга кино судлаач Игорь Николаевич Моиеесив уулзалт ярилцлагыг зохион байгуулж байна.

5

Сонгуулийн ерөнхий хорооны дугуй зааланд   

12:00 цагт Авто тээврийн үндэсний төвөөс авто тээврийн салбарын өнөөгийн байдал сэдэвт "Зангиагүй уулзалт"-ыг зохион байгуулна.

5

БШУЯ-ны 401 тоотод   

13:30 цагт БШУ-ны сайд 10 шилдэг залууд судалгааны тэтгэлэг гардуулна.

6

MN мэдээллийн төвд 11.00 цагт Монгол Улс анх удаа “Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баяр”-ыг зохион байгуулах талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Алтан хальс” холбооноос “Алтан хальс” олон улсын андерграунд богино хэмжээний кино наадмын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол хүн анх удаа Belly dance-ийн дэлхийн аварга болсон тухай мэдээллийг сонирхоорой. Мөн дэлхийд эх орныхоо нэрийг гаргахыг зорьж хөдөлмөрлөж буй уран бүтээлчдээ дэмжих төрийн бодлого дутагдаж байгаа талаар урлагийнхан нэгдэж мэдээлэл хийнэ.

6

Монголын Хүүхдийн Ордонд    

19:00 цагт хотын захын сургуулийн хүүхдүүдэд харааны шил тааруулж, худалдан авч өгөхөд зориулсан хандивын арга хэмжээ зохион байгуулагдана. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуяг болон нэр хүнд бүхий зочид төлөөлөгч нар ирнэ.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ