Цахилгааны төлбөрийг нийслэл хариуцна
Гэрэлтэй, аюулгүй тайван амьдралыг бүрдүүлэхийн тулд “Гэрэлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж байгаа.
Энэ хөтөлбөрт хотын гэрэлтүүлгийг зөвхөн төр хариуцах бус хувийн хэвшлүүд өөрийн байгууллагын орчин, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд гэрэлтүүлэг хийсэн бол нийслэлийн төсвөөс засвар үйлчилгээ, цахилгааны мөнгийг нь олгохоор төлөвлөж байгаа аж.
Гэр хорооллын гудамжинд худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд хөдөлгөөн мэдрэгчтэй алсын зайнаас гар утсаараа удирддаг гэрэлтүүлэг тавьж эргэн тойрон болон гудамжаа тохижуулах боломжтой юм байна. Мэдрэгчтэй гэрэлтүүлэг нь эрчим хүч хэмнэх давуу талтай. Цаашид гэрэлтүүлэгтэй хамт камержуулалтын системийг ч цогц байдлаар шийдэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ