“Их 7”-ынхон Путинтэй уулзжээ

5
Канцлер “Украины хямралаар далимдуулж Крымийг Орос хүчээр эзэлсэн. Энэ бол шударга бус явдал. Крымийн ард түмэн сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаагаа Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуульд саналаа өгөөгүй. Путин та тэдний санал өгөх, иргэний эрхийг ноцтойгоор зөрчсөн. Бүх нийтийн санал гэх хуурамч нэрээр булаан авсан газар нутгаа Украинд шилжүүлж өгөхийг шаардаж байна” гэж хэлжээ.
5
Путин хариуд нь “Орос Крымийг хүчээр эзлээгүй” гэдгийг онцлоод, “Украинд газарт унасан Оросын нэр хүндийг өргөхийн тулд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзах болно. “Их-7”-оос гаргасан ямар ч шийдвэрийг Орос хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлжээ.
5
Ерөнхийлөгч Путин Канцлертай уулзсаны дараа Британий Ерөнхий сайд Дэвид Камерон болон Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзаж ярилцсан байна. Өнөөдөр тэрбээр Петр Порошенкотой уулзах юм.
5
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Путинтэй уулзахаас эрс татгалзсан ч утсаар ярихыг зөвшөөрсөн байна.
4
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ