“Улаанбаатар-марафон”-ы бүртгэл өнөөдөр дуусна

img

Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” маргааш болно. Энэ өдөр “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Тэмцээнд оролцогчдын бүртгэл өнөөдөр дуусах юм байна.

Бүртгэлн ажлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн явуулсан ба өнөөдөр 17:00 цаг хүртэл нийслэлийн Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Боловсролын газар, Монголын Хөнгөн атлетикийн холбоо, “Ар Монгол трайвэл” групп, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбооны байранд тус тус явуулах аж. Гүйлтийн  42195 м, 21975 м, 8000 м-ийн зайд уралдах гүйгчид 15000 төгрөг, 4000 м, 5000 м-ийн зайд уралдах монголын гүйгчид 2000 төгрөгийн хураамж төлөх юм байна.

Уралдаанд орох гүйгчид бүртгүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэх болон өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг баталгаажуулах бичиг баримт, тухайн тамирчны оролцох зайд гүйж болохыг зөвшөөрсөн эмчийн бичиг, гадаадын тамирчид эрүүл мэндийн даатгал зэргийг авч ирэх бөгөөд тэмцээний өдөр бүртгэл хийхгүй гэнэ.

Гүйлтийн тэмцээн марафон, сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрлөөр явагдана. Тодруулбал, Марафонд 18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчид хагас марафон буюу 21.975 м зайд, бүтэн марафоны 42.195м зайд уралдах юм байна.  Харин сонирхогчид 17, 18-35, 36-49, 50-иас дээш гэсэн насны ангилалд 4000-8000 хүртэлх зайд гүйнэ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ