Крымийг хүч хэрэглээд ч хамаагүй буцаан авна гэв
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл Белгийн нийслэл Брюссель хотноо зохион байгууллагдаж буй “D-day” арга хэмжээнд урилгаар оролцож буй. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Их 7”-оос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаны дараа “Орост алдсан Крымийг хүч хэрэглэсэн ч хамаагүй Украинд буцаан өгөх болно” гэж мэдэгдэл хийжээ. Чак Хейгл мэдэгдэлдээ “Крымийг заавал буцаан авах болно. АНУ хойшид Украины газар нутгийн бүрэн бүтэн байдалд санаа тавих болно гэдгээ мэдэгдэж байна. Украины шинэ Ерөнхийлөгч Петр Порошенко тангарагаа өргөсний дараа Крым болон Орост алдсан ганц ширхэг чулууг ч буцаан авахаа мэдэгдэж байна. Тэгэхдээ Украинчуудын эрхийг хүндэтгэх болно” гэж хэлжээ.
5
Польшийн нийслэл Варшав хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Петр Порошенкотой уулзах үеэрээ Крымийг буцаан авахад нь туслалцаа үзүүлэхээ амлаж, Украины армид 5 сая ам.доллар хандивлахаа мэдэгдсэн юм.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ