Иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас 1 сая төгрөгийн хувьцаа эзэмшинэ

img

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиудын төсөл Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. Улсын Их Хурлын 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар эцсийн редакц хийгдсэн.  Одоогоор энэхүү хуулиуд хүчин төгөлдөр болж баталгаажаагүй болохыг Сангийн яамнаас анхааруулж байна. Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 5,825.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.1 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 6,309.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 483.7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -3.0 хувь болж байна. Үүнд, Улсын төсвийн 2012 оны нийт орлого 4,630.7 тэрбум төгрөгт хүрч, нийт зарлага 4,865.9 тэрбум төгрөгт төлөвлөгдөн улсын төсвийн нийт тэнцэл 235.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Монгол Улсын 2012 оны төсвийн онцлог Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэх зорилгоор гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнээр тооцлоо. Мөн уг хуулийн 19.3-д заасны дагуу  2012 оны хувьд улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60.0 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг баримтлан боловсрууллаа; Төсвийн тогтворжуулалтын санд нийт 322.4 тэрбум төгрөг нэмж хуримтлуулахаар төлөвлөлөө; Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдын цалинг 2012 оны 4 дүгээр сарын 1-ээс 80.0 мянган төгрөгөөр, 2012 оны 10 дугаар сарын 1-ээс 23 хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тооцов; Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, ялангуяа хүн амын талаас илүү хувь нь оршин суугаа нийслэл Улаанбаатар хотын дэд бүтэц, агаарын бохирдол, хот төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогын томоохон арга хэмжээнүүдийг тусгалаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээх зорилтыг биелүүлэх зорилгоор: Хүний хөгжил сангаас 2012 оны 5 сарыг хүртэл иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг, 6 дугаар сард 23 мянган төгрөг буюу нийт 128 мянган төгрөг олгох, Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  их, дээд сургууль коллежид суралцаж байгаа 170,000 оюутны 2011 – 2012 оны сургалтын төлбөрт зориулж оюутан тус бүрт 492 мянган төгрөгөөр тооцож дэмжлэг олгох, Нийт иргэдэд 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ны нэг бүрийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 сая төгрөгийн хувьцааг эзэмшүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХХК хувьцаагаа олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхэлсэн эхний өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын иргэн өөрийн эзэмшиж буй хувьцааг зөвхөн Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах бололцоогоор хангах зорилгоор 334.2 тэрбум төгрөг тусгалаа.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yg ogch haragdaarai tor zasagiinhan icheechee manaihan shig ard tvmnee hulihdaj amdardag tor zasag ene delhii deer 1 ch baidaggviee eh oronch bgaa chee
2012-01-07
амласан амлалтаа өгмөөр юмаа худлаа ярихаа болимоор юмаа энэ засгийн газар . Эхлээд 1 сая төг байснаа одоо болиод сая хүрэхгүй төгний үнэтэй хувьцаа болох шивдээ. Ер нь яахаараа ингэж худлаа хэож ард түмнээ хуурч байдаг засаг төр байдаг байна аа огцорвол таарна. сСая бас цалинг 53% өсгөнө гэж худлаа яриад одоо буруутан нь ард түмэн багш нар болж байгаа юм биш үү. ичхэд яадаг засаг төр вэ?
2011-12-13
ЭНЭ ТАВАН ТОЛГОЙН ХУВЬЦАА ГЭДГИЙН ТАЛААР АРД ТҮМЭН ЯМАРЧ МЭДЛЭГГҮЙ БАЙГАА БӨГӨӨД ТӨР ЗАСАГ Ч МЭДҮҮЛЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА. ХУВЬЦАА ГЭЭЧИЙГ ИНГЭЖ УРДЧИЛАН АШИГ ТООЦОЖ НЭГ ХҮНД ТӨД ГЭЖ ТООЦООЛЖ БОЛДООГҮЙ ЗҮЙЛ ШҮҮ. ХЭН ИНГЭХЭД НЭГ ХУВЬЦАА 1 САЯ ГЭЭД БАЙГАА БИЛЭЭ ДЭЭ. БОЛООГҮЙ ИРЭЭДҮЙГ ХЭН ИНГЭЖ ДУРААРАА ТААГААД БАЙГАА БИЛЭЭ. ЭНЭ ХҮН БОЛ МАН-ЫН ДАРГА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД.
2011-12-13
хүн бүрт 1,5сая төгрөг гэж байсан сонгуулийн өмнөх амлалттай тун адилхан сонсогдож байна Хүн бүрт өгөх ёстой 1 сая төгрөг одоо замхарч хувьцаа болон хувирчлаа. Уг нь хүн бүрт БЭЛНЭЭР НЬ ӨГНӨ гэж МАН-ын амлалтант байгаа бөгөөд энэ амлалтандаа итгүүлэхийн тулд бэлэн мөнгөний батламж хүртэл нэг шөнийн дотор хэвлүүлэн тарааж байсан нь одоо манайд ч байна. Онцлох нь : таван толгойн хувьцаа бол таван толгойн багахаан хэсгийн орлогоор хязгаарлагдаж байгаа бөгөөд энэ агуу олборлотын үйл ажиллагаа нь яг өнөөдрийн байдлаар ард түмний ямар ч хараа хяналтаас гадуур байна. Ард түмэн түүний ашиг орлогын талаар ямарч мэлэггүй мэдээлэлгүй ТУЗ-д нь ард түмний комисс ороогүй нөхцөлд бид өгсөн жаахан хэдийг нь алга тосон авахаас цаана нь хэр юм олигархиудын зооринд унахыг хэн ч мээдхээргүй хууль эрх зүйн орчноор явагдаж байна. Ер нь бол таван толгойн бүх хэсгийн олборлотоос ард түмэн хувь хүртэх ёстой бөгөөд цаашилбал монголын хөрс шорооноос олборлосон ашиг болгоноос хувь хүртэх ёстой. Өнөөгийн засаг төр өчүүхэн бага юмаар ард түмнийхээ сэтгэлийг хууран горьдоолт хүлээлт үүсгээд байгаа ба энэ нь ирэх сонгуулийн хоосон амлалт мөн юм
2011-12-13
ene ingej bolohgvi shdee namiin amlaltaas bolood naad huvitsaanii chini une unachlaashdee tsaana asar tom hor nairagdaad yavaad bna urd n negj huvitsaanii une todorhoi bish hed ch baij bolno gej bsn
2011-12-13
5-н толгойгоос нүүрсээ зөөгөөд эхэлчихээд байхад юу н хожимдсон хувьцаа вэ?Ард түмнээ доромжилж байгаа юмуу хаашаа юм бэ?Өөрсдөө ТУЗ-ийн гишүүн болж жүжиг тавиад байх юм Тэр Батзандан юу хийсэн гэж ТУЗ-ийн гишүүн болж байгаа юм.Ард түмнийг 7-1-нд самарч үймээн гаргачихаад зүгээрл мөнгөний уурхай дээр мордоод сууж байна.5-н толгойн ТУЗ-ийн гишүүдийг ард түмнээрээ хэлэлцүүлж сонгох хэрэгтэй.Хулгайч,худалч,луйварчирч,авилгач нараас ТУЗ-ийн гишүүний суудлыг буцаан авчгаая.Ард түмний хэлэлцүүлгэ нэн даруй явуулж ардчиллаа батлая.
2011-12-13
536+536=1072 ene bugd say togrogiin huvitsaa gej bga yum
2011-12-13
536 shirxeg xuvitsa 1sae tog ymu tegeed xerwee tiim bol dorojlol gej uzexu
2011-12-13
ЗАЙЛ ЗАЙЛ ЛУЙВАРЧИД
2011-12-13
ugui ee huvitsaagaa 1 saya tug gej uneleed ugch baina. Mungu heregtei gevel uuniigee zasgiin gazart zaraad 1 saya avch bolno. Esvel huvitsaagaa avaad noogdol ashig hurteh helbereer ashiglya gevel hadgalah bolomj ugch baigaa yum.
2011-12-13
Áýëýí 1,5 ñàÿ äýýð íýìæ 1072 õóâüöàà ýçýìøèíý ø¿¿. Ò¿¿íýýñ 1,5 ñàÿ äîòîð õóâüöààã îðóóëæ òººðººãä¿¿ëýýä áàéã þì óó,
2011-12-13
хэдэн хувьцаа нэг сая болоод байгаа юм бэ
2011-12-13
huvitsaa avah ni unen baih. Harin yamar noogdol ashig huvaarilah ni sonin baina daa.
2011-12-13
536+1072=1608 hubitsaa abah unen bol uu
2011-12-13