Шинэ цэргүүд тангараг өргөнө
Нэгдүгээр ээлжийн цэргийн албанд татагдан ирсэн шинэ цэргүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа энэ сарын 08 буюу ирэх ням гаригт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид болно.
21 аймгаас цэргийн албанд татагдаж, ирсэн 700 гаруй цэрэг эрс тангараг өргөж, жинхэн цэргийн албан хаагч болох аж. Уг ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаныхан оролцох юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ