З.Энхболд: ЖДҮ-ийг дэмжиж, зогссон хөнгөлөлт чөлөөлөлтийг сэргээлээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тарифийн, Гаалийн татвараас болон НӨАТ-аас чөлөөлөх тухай  хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.  УИХ-аас 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталсан. Тус хуулийн хүрээнд батлагдсан Засгийн газрын 2009 оны 316, 2011 оны 100 дугаар тогтоолын дагуу жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн татвараас чөлөөлж иржээ.

 4

Ийнхүү жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид техник технологийн шинэчлэл хийх, бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг сайжруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэгэ үзүүлсэн нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгжүүдэд төрөөс үзүүлсэн бодит дэмжлэг болсон байна.

t

Энэхүү хууль, тогтоомжийн хүрээнд 2009-2011 онуудад нийт 1942 иргэн, аж ахуйн нэгжийн 145.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд 22.6 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлт үзүүлж үйлдвэрлэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, техник технологио шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх, өрсөлдөх чадвараа сайжруулахад бодитой дэмжлэг болжээ.

 t

Манай Улсад 66500 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 90 орчим хувь нь 20 хүртэлх ажиллагсадтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ба үүний 10-20 орчим хувь сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмжөө шинэчилсэн ба 80 орчим хувь нь тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх шаардлагатай гэсэн судалгаа байна.

 t

Оёдол, ус, хэвлэл, нано болон биотехнологи, хүнсний болон барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж нь өнгөрсөн гурван жилд түлхүү импортлогджээ. Нөгөө талаас орон нутагт бизнес эрхлэгчдийн 45 гаруй хувь нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба тэдний тал хувь нь үйлдвэрлэл эрхлэх тоног төхөөрөмж авах сонирхолтой байдаг байна.

 t

Иймд жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар хуульд тусгасан байна. Уг хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхлэх юм. УИХ-ын дарга З.Энхболд:

t

-Энэ хууль батлагдсанаар өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд зогссон хөнгөлөлт чөлөөлөлт сэргэж байгаа. Эдийн засгийг эрчимжүүлэх  100 хоногийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын  бодитой дэмжлэг.  ЖДҮ-ийг дэмжиж, тоног төхөөрөмжийг Гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлж байна" гэлээ.

:

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gggg:
hudlaa yarihaa boliochee,omnoh zasgiin ued heregjij baisan hongolotiig ta zogsooson bizdee,bid sergeelee gej hudlaa yarihaa boli,2015 onhurtel harin hoish tavichaad yu gej hudlaa yariad baina aa,ah zailaaa
2014-06-06