Хатан хаан Парис хотод ирлээ

img

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар Их Британий хатан хаан II Элизабет болон нөхөр Эдинбургийн гүн хунтайж Филип нар өнөөдөр Парис хотод хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хатан хаан, Филип нар дайны үеэр амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн байна. Хатан хаан айлчлалынхаа хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаагааг гүнзгийрүүлэх болон “Дайныг зогсоох гэрээ”-нд гарын үсэг зурсаны 100 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд оролцохоор болжээ.

Ерөнхийлөгч Франсуа Олланд “Хатан хааны айлчлал хоёр орны хувьд түүхэн алхам боллоо. Миний бие Ерөнхийлөгчийн албаа хүлээн авсны дараах дэлхийн хамгийн нөлөөтэй хүнийг эх орондоо урьсандаа баяртай байна”  гэж хэлжээ.

Хатан хаан II Элизабет айлчлал өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
hatan haan ba tuunii nuhur ni gaihaltai francaar yridag ym bn lee
2014-06-07