Наренда Моди Обаматай утсаар ярьжээ
Энэтхэгийн шинэ Ерөнхий сайд Наренда Моди АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай өчигдөр утсаар ярьсан аж. Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас “Тэд хоёр орны хамтарсан цэргийн сургуулилтын талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн” гэж мэдэгджээ.
Наренда Моди ирэх есдүгээр сард АНУ-д төрийн айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах гэнэ. Тэрбээр 2010 онд парламентын гишүүн байхдаа Обаматай уулзаж байжээ. Өнгөрсөн сарын дундуур Обама Наренда Модигийн нам сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, АНУ-д айлчлахыг хүссэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ