Лэндсэй Лохан хуучин хувцсаа зарна
Холливуудын муу охин хэмээн өргөмжлөгддөг жүжигчин Лэндсэй Лохан хуучин хувцсаа дуудлага худалдаагаар зарах болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Британий нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ алдартай болсоноосоо хойш худалдаж авсан 50 мянга гаруй хувцас, эд хэрэглэлээ дуудлагаар зарна гэжээ.
Лохан энэ тухайгаа “Манай гэрт долоон том хувцасны шүүгээ байдаг. Тэд бүгдээрээ дүүрсэн. Би 1996 онд анхныхаа кинонд тоглож, чамгүй нэр хүндтэй болсон нь үнэн. Мөнгө ч сайн оллоо. Эмэгтэй хүн их мөнгөтэй болохоороо хамгийн түрүүнд юу авдаг билээ. Хувцас. Тиймээ, би бусдын адил дэлгүүр хэсч, дуртай бүх зүйлээ худалдаж авсаар өнөөг хүрлээ. Одоо тэд хяналтаас гарч, надад төвөг удаж байна. Мэдээж би хуучин хувцаснуудаа хар зах дээр зарахгүй нь ойлгомжтой. Тэднийг дуудлага худалдаагаар зарна” гэжээ.
Жүжигчин бүсгүй хуучин хувцаснуудаа онлайнаар зарах гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ