Галдан бошигтын 370 жилийн ойг тэмдэглэнэ
Монголын төрийн зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой энэ онд тохиож байна. Уг түүхэн ойг ирэх долоодугаар сарын 21-27-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон тухай Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Ойд зориулан “Галдан бошигт-370” баруун бүсийн “Их хурд” наадмыг зохион байгуулах аж. Мөн “Галдан бошигт хаан” дуулалт жүжиг, 370 бий биелээч, 100 уран нугараач оролцсон угсаатны өв соёлын наадам, үндэсний хувцастай 500 морьтны үзүүлбэр зэрэг урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн “Галдан бошигт судлал” Олон Улсын Эрдэм шинжилгээний бага хурал, Олон улсын хөөмийн гуравдугаар их наадам, “Галдан бошигт 370” уран бүтээлийн үзэсгэлэн зэргийг Ховд хотын Өв соёлын хүрээлэнд хийх юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ