Дэлхийн аварга болвол тоглогч бүр 720 мянган еврогоор шагнуулна
Испанийн хөлбөмбөгийн холбооноос Дэлхийн аваргын шагнал урамшууллын тоог баталжээ. Дэлхийн аварга Испанийн шигшээ Бразилийн талбайд дахин ялалт байгуулж, алтан цомыг өргөж чадвал шигшээ багийн тоглогч бүрт 720 мянган еврог шагналд олгох юм байна.
Харин Дэлхийн аваргын шигшээ тоглолтод хүрвэл шигшээ багийн тоглогч бүрт 360 мянган евро, хагас шигшээд хүрвэл 180 мянган евро шагналд олгохоор болжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ