Роналдо Мексикийн эсрэг тоглохгүй

img

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдо өнөө шөнө болох Португал-Мексикийн нөхөрсөг тоглолтод оролцож чадахааргүй болжээ. Португалын шигшээгийн ахлагч зүүн хөлийн шөрмөсний гэмтлийн улмаас одоогоор ганцаарчилсан дасгал хийж байгаа юм. Мөн өнөөдрийн тоглолтод Рауль Мейрелеш, Пепе нар гэмтлийн улмаас тоглохгүй нь тодорхой болсон байна.

Португалын шигшээ зургаадугаар сарын 10-нд Ирландтай нөхөрсөг тоглолт хийснээр Дэлхийн аваргын өмнөх бэлтгэл сүүлийн тоглолт болох юм. Харин зургаадугаар сарын 16-нд Дэлхийн аваргын хэсгийн эхний тоглолтоо Германы шигшээтэй хийнэ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ