Сколари: Неймарыг шүүгч нар хамгаалах хэрэгтэй

img

Эх нутагтаа зөвхөн Дэлхийн аварга болох ганц л зорилготой байгаа Бразилийн шигшээгийн дасгалжуулагч Луис Фелипе Сколари багийнхаа талаар өөрийн бодлоо хэлсэн байна. Түүний өгүүлснээр Неймарын эсрэг өрсөлдөгчид нь тун ширүүн тоглодог тул шүүгч нар үүнийг онцгой анхаарч, хамгаалж байх хэрэгтэй гэнэ. “Би хамгаалалтын шугамыг маш сайн ойлголцож тоглох тал дээр байнга ажилладаг. Учир нь хамгаалалт сайн хийлгүйгээр ялалт байгуулна гэж үгүй.

.

Тиаго Силва манлайлагчийн чадвар сайтай хөлбөмбөгч. Тиймээс ч түүнийг ахлагчаар сонгоход бүгд дэмжсэн. Тиаго Силва төвийн хамгаалалтад гарах нь ойлгомжтой.

Оскар охинтой болоод ойрд их баяртай, бас бага зэрэг завгүй байгаа. Гэхдээ би түүнийг үндсэн бүрэлдэхүүний тоглогч гэж хардаг. Өөрөөр хэлбэл, юу ч тохиолдсон тэр байнга үндсэнд гарахаар тоглогч. Гэхдээ түүний оронд Виллианийг Хорватын эсрэг тоглолтод гаргахыг үгүйсгэхгүй. Гэвч дахин хэлэхэд, бидний төлөвлөснөөр Оскар үндсэнд гарах магадлал илүү өндөртэй.

.

Неймар тоглолт бүр гялалзах албагүй. Ер нь түүнээс байнга маш өндөр түвшинд тоглохыг шаардах нь тэнэг хэрэг. Роналдо, Месси, Дрогба гээд одод хүртэл тааруухан тоглолт гаргах явдал байдаг шүү дээ.

Неймар өрсөлдөгчөө хуурах гэж их оролддог. Түүний эсрэг өрсөлдөгчид нь их ширүүн тоглодог. Тиймээс бид шүүгчдийг үүнийг сайтар анхаарч, ур чадвар өндөртэй хөлбөмбөгчдөө хамгаалж байхыг хүсэх байна.

Одоогоор бидний зорилго бол Хорватын шигшээг хожих. Хорватын шигшээ хүчтэй, хөл нийлсэн баг. Гэхдээ бид тэднийг хожиж, гараагаа сайн эхлэх ёстой” гэж Луис Фелипе Сколари хэлсэн байна.

.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
duraaraa yum yarih yum.
2014-06-06