Энэ сарын 20-ноос эхлэн иргэн бүрт 21 мянган төгрөг өгнө

img

Хүний хөгжил сангаас иргэн бүрт өгч байгаа эх орны хишгийг иргэд дэмий үрэх биш жижиг дунд бизнес эрхлэх боломж байна. 10 өрх буюу 40 иргэн хамтарч, 10 сая төгрөгөөр бизнесээ эхлүүлнэ. Хамгийн гол нь мөнгөө нийлүүлж байгаа иргэд нэг дүүрэгт юмуу аймагт харьяалалтай байх хэрэгтэй юм байна.

Энэ сараас эхлэн иргэн бүрт 21 мянган төгрөгийг эх орны хишиг болгон олгох гэж байгаа. Хэрвээ та жижиг дунд бизнес эрхлэх хүсэлтэй байгаа бол хүний хөгжил сангийн мөнгө боломжийн санал болж байгаа юм. Гэхдээ хамтран ажиллах гэж байгаа хүмүүс тань тантай нэг дүүрэгт харьяалалтай байх хэрэгтэй гэж байна. Түүнээс биш УБ хотын иргэн Архангайд байгаа эгч дүү, хамаатнуудтайгаа хамтарч болохгүй аж.

Хэрвээ техник тоног төхөөрөмж оруулж ирэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх зэргээр бизнес эрхлэх гэж байгаа иргэдэд хүний хөгжил сангаас 10 сая төгрөг олгоно. Хувь хишгийг бөөнөөр нь авахын тулд доод тал нь 40 хүн нийлж, нэгдсэн байх ёстой юм байна.

Хүний хөгжил сангаас олгож байгаа 21 мянган төгрөгийг энэ сарын 20 ноос эхлэн олгоно. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад эх орны хишгээ авч байсан хүмүүс энэ онд мөнгөө авахдаа дахин бичиг баримт бүрдүүлж, хороогоороо яваад байх шаардлагагүй гэж Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн н.Ганчимэг хэллээ.

Б.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
shuud boliyoo,Magnai ene saitiig avilgadaad uldeesen yumuu ali 1,2 jiliin umnuh medeeteigee baij baih yum
2012-12-24
otpkhylrdkjgy;orkjtgfdlkgmrltgkogkf
2011-11-15