Руни шүүмжлэлд огт эмзэглэхгүй
Английн шигшээ багийн довтлогч Уэйн Руниг сүүлийн үед тун тааруу тоглож байгаа гэж шүүмжлэх нь элбэг болсон. Ялангуяа Перутай нөхөрсөг тоглолт хийхэд Руни үндсэн бүрэлдэхүүнд гарахаар хэмжээний тоглолт үзүүлээгүй гэж шүүмжлүүлсэн юм. Харин дараа нь Эквадортой 2:2-оор тэнцсэн нөхөрсөг тоглолтод Руни зүүн жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд гарсан ч гоол оруулж чадсан билээ.
Руни шүүмжлэлд огт эмзэглэхгүй гэдгээ хэлсэн байна. “Үнэхээр шүүмжлэл намайг эмзэглүүлэхгүй ээ. Хүн бүр л өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг шүү дээ. Би хувьдаа намайг хүрээлж буй шигшээ багийн дасгалжуулагч нарын үгийг л сайн сонсох ёстой гэж бодож байна. Тэрнээс хаа хамаагүй хүний үгийг сонсоод эмзэглэх юм уу, сэтгүүлчдийн бичсэнд хямраад байх хэрэггүй. Би тэднийг сонсох ч үгүй, унших ч үгүй” гэж Руни хэлсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ