Харааны бэрхшээлтэй сурагчид шагнал хүртжээ

img

Бүгд найрамдах Чех улсын Злин хотноо болсон Хүүхдийн кино фестивалийн хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн “Radost tvorit” олон улсын зургийн уралдаанд манай улсын хүүхдүүд амжилттай оролцож, шагналт байрт  шалгарчээ.

17 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү уралдаанд Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургуулийн сурагчид анх удаагаа оролцож, 15 настай сул хараатай Б.Сумъяабазар, 19 настай хараагүй У.Хонгор нарын бүтээл шагнал хүртсэн байна.

Уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаанд тус улсад суугаа манай улсын  ЭСЯ-ны төлөөлөл оролцож, сурагчдынхаа шагналыг гардан авчээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ