50 хүн ЗЦГ-тай хамтарч ажиллана

img

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд хэрэгжиж буй төсдүүдийн нэг нь 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.

Үүний хүрээнд маргааш болох “Улаанбаатар марафон” тэмцээний үеэр зам зохицуулах арга хэмжээнд 40-өөс дээш насны 50 иргэн нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран ажиллахаар болжээ.

Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоох замын гарц зохицуулах арга хэмжээнд өнгөрөгч сарын байдлаар 223 иргэн ажиллаж байгаа юм. Мөн  Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 40-өөс дээш насны 15 иргэн нийслэлийн  Замын цагдаагийн газартай хамтран зам зохицуулж ажиллажээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ