Халуун устай холбоотой 603 гомдол иржээ

img

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д энэ долоо хоногт нийт 1439 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл иржээ. Үүнээс 742 орчим иргэн цаг үе, нийгмийн шинжтэй асуудлаар хандсан байна.

Тухайлбал, их, дээд сургуулиуд 2014 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө энэ хичээлийн жил дуусахаас өмнө авч, мөн төлбөр дээр алданги тооцож байгаад  эцэг эх, оюутнууд гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Мөн хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс анги засварын мөнгө хураан авсан, хүнсний талоны судалгаа шударга бус явагдсан, хамрагдах ёстой өрхийг хамруулаагүй гэх гомдол нэлээн ирсэн байна.

Харин нийслэлтэй холбоотой асуудлаар 603 иргэн хандсанаас дулааны шугам сүлжээ засч байгаатай холбогдуулан орон сууцнуудын хэрэглээний халуун усыг тодорхой хугацаагаар тасалсан боловч хугацаандаа өгөхгүй байгаа талаар иргэд гомдол гаргажээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэрэглэгч:
зарим хороололын цэвэр ус шинжлүүлж үзэхэд уух аргаггүй байгаа нь үнэн шүү ялангуяа шинэ хороололууд,энд анхаарч үзэх байгууллага байдаг бол анхаарч ард түмнээ бодох цаг хэдийнэ болсон үүнд ойрын хугацаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй
2014-06-06