Архидалтгүй аймаг болно
Аймгийн хөгжил дэвшил, хүн ардын эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор Өвөрхангай аймаг “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд “Архи тамхины эсрэг” өдөрлөгийг аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Арвайхээр сумын ЗДТГ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан байна.
Өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэд олон нийт оролцож, архи, тамхины эсрэг нэгджээ.
“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр нь 2014-2017 оныг дуустал хэрэгжих аж. Хөтөлбөрийн хүрээнд долоо хоног бүрийн баасан гаригийг архи согтууруулах ундаа худалдаалдаггүй өдөр болгон хэрэгжүүлэх. Сар бүрийг албан байгууллагуудад хуваарилан “Архидалтын эсрэг хамтдаа” сурталчилгааны өдрийг хариуцан өргөн цар хүрээнд зохион байгуулах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, ААН-үүдэд “Архигүй ажлын байр” бий болгох, мэдээлэл сургалт, сурталчилгааг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ