“Спорт-Хөгжил-Энхтайван”-ы шилдгүүд шалгарчээ

img

ССАЖЯ-наас “Спорт-Хөгжил-Энхтайван” эсээ, зохион бичлэг, гар зургийн уралдааныг хүүхэд залуучуудын дунд спорт, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор зохион байгуулсан.

Энэхүү уралдааны дүн гарсан байна. Эссэ, зохион бичлэгийн уралдаанд 51 оюутан, гар зургийн уралдаанд 53 хүүхэд материалаа ирүүлж оролцжээ. Эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрыг ОХУ-ын Омск хотын Төмөр замын их сургуулийн аспирант А. Энх-Амгалан, дэд байрыг ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн оюутан Ү.Өнөржаргал нар эзэлжээ. Гутаар байрт МУИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн салбар сургуулийн оюутан Д.Лхамсүрэн шалгарсан байна.

6

Зохион билэгийн уралдаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн сурагч Н.Лхагвасүрэн түрүүлж, удаах байруудад ШУТИС-ийн харьяа Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн сурагч Ц.Нинжин, Тусгай сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн сурагч Э.Дуламсүрэн нар оржээ.

6

Гар зургийн уралдаан хоёр насны ангилалд зохион байгуулагдсан ба 8-12 насны ангилалд  Сүхбаатар дүүргийн 1 сургуулийн 6г ангийн сурагч У.Зориг, БГД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 4б ангийн сурагч Б.Тулга, БЗД-ийн 14 сургуулийн 3ё ангийн сурагч Н.Гүнж-Аялгуу нар эхний байруудад шалгарсан. Харин 12-16 насны ангилалын тэргүүн байрыг Тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн 9б ангийн сурагч Б.Чуулган эзэлсэн бол Монгол Энэтхэгийн хамтарсан сургуулийн 9г ангийн сурагч Б.Ананд, Жаргалан дунд сургуулийн 9-р ангийн сурагч А.Анударь нар удаах байрт шалгарсан байна.

6

Эдгээр оролцогчийн шагналыг ирэх ням гаригт 15:00 цагт Чингис хааны нэрэмжит төв талбайд болох ССАЖЯ-ны нээлттэй өдөрлөгийн үеэр гардуулах аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ