Монгол бараа Бээжинд худалдаалагдана
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бээжин хотын дарга Ван Аньшүньд тодорхой төслүүдэд хамтран ажиллах санал тавьсан байна.
6
Үүний дагуу Бээжин хотын орлогч дарга Чэн Гань “Бээжин хот найрсаг харилцаатай хотууддаа хотынхоо томоохон худалдааны төвүүдэд 1000 шоо метр хүртэл талбайд өөрсдийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ зарж сурталчлах эрх олгодог. Саяхан Лондон хот энэ төсөл дээр хамтран ажилласан. Энэ нь тодорхой хугацаанд өөрсдийн бизнес эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнээ борлуулах, экспортлох боломж хайх, хөрөнгө оруулагчдыг татах зэргээр худалдаа, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм. Бид энэ төсөлд Улаанбаатар хоттой хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.
6
Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо Бээжингийн гудамж төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа ба энэ хүрээнд хятад барилгачдын дурсгалын самбар барих хүсэлт тавьсныг хотын дарга дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ