Нөөцийн махны борлуулалт сайжирчээ
Улсын хэмжээнд энэ жил нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тэгвэл одоогийн байдлаар нөөцийн махны ирэх 66 хувийг худалдаалсан аж. Бэлтгэсэн нөөцийн махаар ирэх долоодугаар сарын дунд хүртэл хэрэглэгчдийг хангах юм.
Оны эхэнд нөөцийн махны борлуулалт муу байсан боловч сүүлийн хоёр сарын хугацаанд сайжирсан байна.Нөөцийн махыг одоогийн байдлаар Улаанбаатар хотод 350, Дарханд 110, Эрдэнэтэд 33 цэгээр иргэдэд худалдаж байгаа. Мөн долоо хоног бүрийн баасан, бямба, ням гаригт томоохон худалдааны төвүүд нөөцийн махны өртгөтгөсөн худалдаа зохион байгуулж, махыг гулуузаар болон жижиглэнгээр худалдаж буй аж. Тодруулбал, нэг кг үхрийн мах 5950 төгрөг, ямааны мах 4900 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ