Тархины саажилттай хүүхэдтэй эцэг эхийн сургалт болов

img

ЭМЯ, Италийн АИФО төрийн бус байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш  дүүрэн” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн  Мөрөн  хотод  тархины саажилттай хүүхдүүдийн эцэг эхийн сургалт  болов. Нийтдээ долоо хоног үргэлжилсэн энэ сургалтад тархины саажилттай 15 хүүхэд , тэдний эцэг эхчүүд хамрагдаж, сэргээн заслын тусламж үйлчилгээг хэрхэн  зөв, чанартай,  хүртээмжтэй хүргэх  талаар мэдлэг, чадвар эзэмшжээ.

a

Саажилтийн улмаас  босож, явж  чадахгүй байгаа  хүүхдүүдэд  бариа  засал дасгал хийлгэсний зэрэгцээ орон нутгийн ажилтнууд, эцэг эхчүүдэд тухайн хүүхдэд  зориулан явж сургах,  хөлд оруулах  туслах хэрэгслийг хэрхэн яаж хийх  талаар зааж, сурган, гардан хийлгэсэн нь бодит тусламж болжээ. Сургалтын үеэр Италийн АИФО төрийн бус  байгууллагаас  Хөвсгөл аймагт  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн заслын  кабинет, туслах хэрэгсэл  хийх  ортопед  мужааны цех,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  мэдээлэл  сургалт сурталчилгаа  явуулах сургалтын  кабинетийг бүх тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хамт байгуулж хүлээлгэж өгчээ. Үүнд  Италийн АИФО төрийн бус  байгууллагаас  нийтдээ  38,4 сая төгрөгийг зарцуулжээ.

a

Түүнчлэн Тарилан суманд  “Малын эргэлтийн сан”-г  эхлүүлж,  хөгжлийн бэрхшээлтэй 5  өрхийн амьжиргааг  дэмжих  зорилгоор  тус  бүрт нь 20  ишигтэй  ямаа хүлээлгэн  өгчээ. Ингэснээр тодорхой хугацааны дараа дээрх санд хуримтлагдсан  малаар дараагийн айл өрхүүд зээл авч, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж бүрдэх аж.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
тархины саажилт хэзээ ч эдгэхгүй хүнд өвчин, ихэвчлэн олдмол баихаас дауны хомсдол шиг генийн өөрчлөлтөөс хамаарахгүй, гол нь эхийн хэвлийд байх үед болон яг төрөх явцдах үеийн тархины гэмтэл, эсвэл төрсөний дараах үед тархины хэт их даралтаас үүдэн цус харвасан үед тархины цусан хангамжийн дутагдлаас үүссэн тархины тодорхой хэсгийн үйл ажиллагааны доголдол юм... үр дүн нь хүүхдийн саажилт баидаг...
2014-06-08