"50 тэрбум"-аар долоон төрлийн ажил гүйцэтгэжээ

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн  үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд 2013 оны Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл  хийлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгөөс 47.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар долоон төрлийн ажлыг гүйцэтгэжээ.

бө

Үүнээс  хөрөнгийн 1.7 тэрбумыг замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй, тасалбарын систем нэвтрүүлэхэд зарцуулсан байна. Энэ мөнгөөр 350 ширхэг гар компьютер, хэвлэгч машин худалдан авах, программ хангамж сүлжээг бий болгосон хэмээн Ерөнхий сайд мэдээлэв. Төрийн үйлчилгээг буюу шуудангийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай болгох ажилд 1.9 тэрбумыг зарцуулжээ. Энэ хүрээнд хот хоорондын шуудан тээвэр, хүргэлтийн автомашин нийлүүлж, шуудангийн тээвэр хүргэлтийн GPS суурьтай хяналтын систем нэвтрүүлэх, ухаалаг шуудангийн хайрцаг худалдан авч суурилуулах зэрэг ажлыг зохион байгуулсан аж.

бө

Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад худалдаа үйлчилгээний битүү төв барих ажилд нийтдээ 9.7 тэрбумыг зарцуулсан бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт цогцолбор, дугуйн зам барихад 5.3 тэрбумыг зарцуулсан хэмээн Ерөнхий сайд мэдээлсэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна спорт цогцолборт хөлбөмбөгийн нэг, талбайн теннисний болон сагсан бөмбөгийн талбай тус бүр гурвыг, 2.6 км урт дугуй, цана, гүйлтийн хосолсон зам барьжээ. Мөн дугуйн зогсоолыг дээрх хөрөнгөөр байгуулсан ажээ.

бө

Хүүхэд, залуучуудын төвийг иргэд чөлөөт цагаа гэр бүлийн хамт өнгөрөөх үйлчилгээний төв болгох зорилгоор зайлшгүй тоног төхөөрөмж худалдан авахад зориулан 3.1 тэрбумыг, Улаанбаатар хотын Эх нярайн тусламж үйлчилгээний төвд тоног төхөөрөмж, антиграфийн аппарат худалдан авахад 2.2 тэрбумыг зарцуулсан байна.  Түүнчлэн 11 аймагт оношилгооны байгуулахад 23.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна. 11 аймгийн оношилгооны төвд компьютер томограф, ходоод, уушги, бүдүүн гэдэс, урологийн дуран, дижитал ЭХО аппарат зэрэг 30 шахам тоног төхөөрөмж суурилуулсан ажээ.

бө

Харин иргэдэд шаардлагатай лавлагаа, мэдээлэл өгөх 120 автомат машиныг Улаанбаатар хот болон 21 аймагт байрлуулах ажил бүрэн хэрэгжээгүй хэмээн Ерөнхий сайд хэлсэн. Тендерийг хоёр дахь удаагаа зарлаж “Ай Ти Зон” Ххк-д гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн ч гомдол гарч Сангийн яам хянан шалгаж байх явцад тендэрийн хүчинтэй хугацаа дууссан хэмээн тэрбээр тайлбарласан. Нийт 34 төсөл арга хэмжээнээс 32 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажлыг дуусган хүлээлгэн ажээ.

бө

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 50 тэрбумын зарцуулалтаа УИХ-ын гишүүдэд тайлагнаж байхад сайдуудын дийлэнх нь алга байна. Уг нь ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг бүх сайдаа хуралдаанд суулгана гэж амласныг УИХ-ын дарга З.Энхболд сануулж байв.

бө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
tsagdaagiin ter torguuliin komputeriig irgediin torguuliar abch bolohol asuudal zaabal altanhuyag oroltsood baih *rdlaggui mongo ideh neg arga
2014-06-07
irgen:
hot tohijiltiin ajil chin batuuliin ajil teged ch terbumaar hemjigdeh zuil tend hiigdeegui shoo odoo yamar neg ajil hiih bolhoo tosob n dandaal heden ter bumaar yarigdahiimaa jijighen tosol zohiogool heden terbumiig zalgichih uymaa altanhyagiinhan arail dendej bainaa shalgadag hyandag gazar bainyy ene hun hyanaltaas bur garch galzuurch duuslaa
2014-06-07
dugnelt:
ene an-d shudraga hun bna uu????yagaad iim bhad evlerdeg bna...nuguu erinhiilegch --shudraga baitsgaana geed bsan yav....odoo harah l uldlee.bid ih itgej bsan yum...daanch ed yu ch hiisengui...bur toglood bna bidneer...zuvhun sonuuliin ur dun d setgel niitsehgui yaj blaa odoo ediin zasagt gedes hodood amidral niitsehgui bgaa murtluu ard tumen duugui bgaag yu gej oilgoh ve????tegeheer ard tumeng namuud uurtuu ashiglaj hudulguj bdag yum bna...
2014-06-07
sanal:
sanal::::urd erinhii said nar yamar munguur yu hiij bsang haritsuulaad gargaj boloh uu?tegvel ih zugeer yum bna...daraagiin erinhii said boloh hun ch bas neg yum bodog!!!!!
2014-06-07
зочин:
энэ маш аюултай юм болжээ ингэж зарцуулна гэж юу гэсэн уг бэ яадахдаа орон сууц хямдхан унээр босгоод ард тумэндээ огсон бол арай нэр хундтэй байхсан,ард тумнийг улс орныг оронд оруулаад ямар ч ур ашиггуй монго зарсанд хариуцлага тооцох л хэрэгтэй
2014-06-07
zochin:
tenderiin juram zurchsun geed shorond suuj baigaa humuus altanhuyagiin derged buur huuli zurchuugui humuus baigaa
2014-06-07
ан намын гишүүний дүгнэлт:
ерөнхий сайдын хувьд маш үр дүн багатай хотын даргын хэмжээнмй төсөл төлөвлөлтөнд өөрийн мэдлийн мөнгөө зарцүүлжээ. улаанбаатар монгол улс биш, өргөн хүрээтэй эргээд ашгаа өгөх зүйл өчнөөн байхад
2014-06-07
нягтлан:
энэ ардчилагчаас их л эвгүй юм маш ихээр илрэнэ дээ. энхбаярыг ман-ыг авилгач гэж ард түмэнд итгүүлээд өөрсдөө жинхэнээр нь хусаж байгаа шүү дээ.
2014-06-07
aрдчилсан нам:
манай маанагдуу гар гуравны хоёрыг нь хусчихжээ. энэ гар болон зөвлөхүүд нь мөнгө хусаж л байвал мөд гэр орон бие биенээсээ ч хусаж мэдэх гарууд
2014-06-07
mglhuu:
holbogdoh gazar ni l hiihed bolohoor zuils bn,yoronhii said tosovt todotgol hiij hiigeed baihaar zuil alga ,buur 50 terbum sho,ulaan zagaandaa garsan duraakuud
2014-06-06
mglhuu:
holbogdoh gazar ni l hiihed bolohoor zuils bn,yoronhii said tosovt todotgol hiij hiigeed baihaar zuil alga ,buur 50 terbum sho,ulaan zagaandaa garsan duraakuud
2014-06-06
зочин:
манай сайхан гар багийн дарга шиг л торгуулийн машин, өөр юу ч гэнэ вэ сайхан авч өгч байнаа хэдийг нь ах дүүдээ өгснөө хэл хэл
2014-06-06