Өнөөдөр “Автомашингүй өдөр”
“Автомашингүй өдөр” болж байна. Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон зарласан билээ.
ыб
Энэ өдөр автомашингүй хотын төв замуудаар иргэд тааваараа алхаж, дугуй унаж, спортоор хичээллэж өнгөрүүлдэг. Мөн хотын захиргаанаас иргэд олон нийтэд зориулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Өнөөдөр “Замын хөдөлгөөний цагаа толгой” тэмцээний ялагч багийн тоглолт, зумба, хийн дасгалын үзүүлбэр, хүүхдийн урлагийн тоглолт, хүүхдүүдийн дунд талбайн зургийн уралдаан зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
ыб
“Автомашингүй өдөр” буюу өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунел дотогш 08.00-17.00 цагийн хооронд автомашингүй бүс болгосон. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа автомашинаас бусад тээврийн хэрэгсэлд энэ бүсчлэл хамаарах юм.
ыб
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ