Путин Петр Порошенко нар уулзав
Францын нийслэл Парис хотод зохион байгууллагдаж буй холбоотны цэргүүд Нормандид газардсаны ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Украины шинэ Ерөнхийлөгч Петр Порошенко нар уулзжээ. Порошенко уулзалтын эхэнд Орост орогноод буй экс Ерөнхийлөгч Виктор Януковчийг Укрианд шилжүүлэн өгөх, зүүн болон баруун хэсгүүдээр эмх замбараагүй байдал үүсгээд буй Оросын талыг баримтлагчдыг бууж өгөх хэрэгтэй гэв.
1
Путин Порошенкогийн мэдэгдлийн хариуд “Янукович бол хоригдол биш. Тэр хэзээ Оросоос явахыг би мэдэхгүй. Украины дотоодын асуудалд гар дүрэхийг хүсэхгүй байна. Орост Порошенко та Януковичтой уулзаж болно. Харин Януковчийг Оросоос хөөх эрх байхгүй. Би өмнө нь ч хэлж байсан, одоо ч хэлье. Оросын талыг баримтлагчид надтай ямар ч хамааралгүй. Олон улсад яригдаад буй шиг би тэднийг санхүүжүүлээгүй” гэж хэлжээ.
Путин үгийнхээ төгсгөлд “Киев болон Москвагийн нөхөрлөл үүрд. Обама санаатайгаар хоёр орныг муудалцуулж байгааг эртхэн ухаарах хэрэгтэй” хэмээсэн байна.
1
Маргааш Петр Порошенко Ерөнхийлөгчийн тангарагаа өргөх юм. Порошенко уулзалтын төгсгөлд Путинг тангараг өргөх ёслолдоо оролцохыг хүссэн байна. Өмнө нь Порошенко тангараг өргөх ёслолдоо Путинг урихаас татгалзаж байсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ